Шээсний сүвний чулуутай болсноо яаж мэдэх вэ?

Өөх тос, чихэр ихтэй хоол хүнс, архи их хэрэглэсэн байвал шээсний сүв чулуужих аюултай. Хэрэв таны ар нуруугаар өвдөж, та өөрийгөө бөөрний чулуутай болсон байх гэж сэжиглэвэл шээсээ сайн шинжээд үз. Цустай, эсвэл булингартсан шээс гарах, шээх үед шээсний сүвэнд хурц өвдөлт өгч эрэгтэйчүүдийн төмсөг хүртэл өвдөнө. Хэрэв чулуу шээсний сүвний захад очсон бол олон дахин шээс хүрнэ.
Эмчлэх арга
1.Тахианы гэдсийг хатаагаад нүдэж, нунтаг болгож бөөрний чулууны үед 20 хоногийн дотор өглөө өлөн элгэн дээрээ нэг цайны халбагаар ууна.
2.200 гр лимоны шүүс, 200 гр зөгийн балыг битүү 30-40 минут чанана. Хөргөгчид хадгалж өдөрт гурван удаа хоолны өмнө нэг хоолны халбагаар ууна. Yүнийг зүрх хэт хурдан цохилох, шар, геморрой, уушигны сүрьеэ, бөөрний чулуу, хурц ревматизм гэх мэт өвчний үед хэрэглэнэ.
3.Хэрэв нэг нимбэгний шүүсийг 0.5 л халуун усанд найруулж өдөрт хэдэн удаа уух ба 0.5 аяга лууван, улаан манжин, өргөст хэмхний шүүсийг өдөрт 3-4 удаа уувал бөөрний чулуу, элс хэдхэн хоногийн дараа алга болно. Энэ бэлдмэлийг чулууны хэмжээнээс шалтгаалж илүү их хугацаагаар ч ууж болно.