Та өөртөө оточ

Зүрх
Зүрх өвчлөх шалтгаан нөхцөл нь нойр алдах, хэт өлсөх, цочих, сэтгэл донслон хямрахаас голдуу болох учир түүнээс сэрэмжлэхийг хичээх нь зүй.
Засах арга Зүрхэнд хий оршиж, зан ааш хувирч догшрох, амар тайван сууж чадахгүй болох, баяр баясгалангүй болох зэрэг зүрхний хий өвчинд Агар-8 хэмээх эм дэр лиш, өтөгний зүрх, гоюу, бурам нэмэрлэж үүр цайх үед буцалсан ус буюу архиар даруулж өгвөөс зүрх амирлана.
Мөн зүрхний өвчинд Задь-5 хэмээх эмийг архи ясны шөл буцалсан усны аль зохистойгоор даруулж өгвөөс зүрхний хий, амь баригч хийг засахын дээр аливаа хий бүхнийг засна.

Уушиг
Уушигны өвчний шалтгаан нь голцуу уушигны элдэв архаг хуучийг сайтар эмчилж эдгээгүйгээс болдог байна. Нөгөөтэйгүүр идээ ундааны мөр үл зохилдон эс шингэснээс шалтгаалан тунгалаг цөв үл ялгаран элгэнд хүрч цаашид тамир болж чадалгүйгээр муу цус, шар ус болж уушгинд хүрээд хаван үүсгэдэг ажээ. Ийм учраас уушигны өчүүхэн архагийн сэжиг сэв мэдэгдвээс даруй сайтар эмчлүүлж идээ ундааны зохистойг хэрэглэхийг хичээх нь зүй.
Засал нь Уушигны хатгалгаа, цустай цэр гарах, ханиалгах, амьсгаа ихсэх, амьсгал давхцах, амьсгалахад бэрхдэж үхэдхийх зэрэг уушигны халуун өвчин бүхнээ Сороол-7 хэмээх танг уулгах тустай.
Жуган, дарбу /чацаргана/ сороол, чихэр өвс дөрвийг тэгш хэмжээгээр найруулж талхлаж өгвөөс уушигны элдэв өвчин хийгээд цэр эс ховхрохыг арилгана.
Гүүний айраг, чацаргана жимс зэрэг уушигны өвчинд тустай боловч бөөрөнд халтай нөлөө бүхий тул зохилдуулан хэрэглэх нь зүй.
Идээ ундааны хувьд шим тэжээл сайтай хоол цай цагаан идээ, үхэр, гөрөөсний шинэ махыг эрхэмлэвээс сайн. Аль болохоор цэвэр агаар орчинд суулгавал тустай.

Элэг
Элэгний өвчнөөр нүд шарлах, нулимс гоожих, хараа будангуйрах, хоолонд үл дурлах, арьс мах хатах өвчинд Дэгд-8 хэмээх эмийг төмөр саванд буцалгасан ар үрийн шөлөөр даруулж уулгахад онц тустай.
Засал Элэгний халуун, бөөрний халуун, ялангуяа элэгний өвчин бүхэнд Барагшун-5 хэмээх эмийг гиван жүр үр хоёрыг адил хэмжээгээр найруулсан тангаар даруулж өгөхөд онц тустай.
Хонины элэг нь элэгний хий, нүд бүрэлзэх өвчинд тустайн дээр цус төлжүүлэх чадалтай. Иймд элэгний тамир муудсан хүн хонины шүүрхий элэг идэхэд тус болно.
Элэгний халуун өвчинд шим тэжээл сайтай сэрүүн чанартай идээ ундааг хэрэглүүлж, буцалсан ус ахиу уулгахад тустай.

Дэлүү
Дэлүү өвчлөх шалтгаан нь хүйтэн сэрүүн чанартай идээ ундааг үргэлж хэт ихээр хэрэглэсэн, идээ ундаа хийгээд эмийн хор, чийгтэй газар удаан суусан, жавар салхинд ихээр даарсан зэргээс болох учир дээр өгүүлсэн зүйлсийг санаж явах нь чухал.
Дэлүү бэртсэн, доргисон, халуун дэлгэрснээс хөөс хоржигнох, хэл ам алаг болох, амьсгал цухалдах, уруул хацар нь хөхрөх, үүн талын богино хавиргаар хатгуулж өвдөх тэргүүтэнд Ар үр-7 хэмээх эмийг өгөхөд тус болно.
Дэлүүний хий өвчинд Гагол-6 хэмээх эм маш сайн тул өдөрт 1-3 тунг буцалсан усаар даруулж уулгана.
Аливаа малын дэлүү хүний дэлүүний өвчинд тустай учир муутгалгүй авч хатаасан дэлүүг дээрх эм тангуудад хачирлаж болно.

Бөөр
Бөөрний өвчний шалтгаан нь хэтэрхий даарсан, дороос жиндэх, хүйтэн нойтон газар суух, тачаалаар зүдэрсэн, архи их уугаад гэнэт даарсан, нянтай өвчинд нэрвэгдсэн, ойчиж доргисон, хүнд юм өргөсөн зэргээс голчлон үүсдэг байна.
Засал нь Зоо нуруу, бэлхүүсээр хөшиж өвдөх, шээсний сүвээр шархирах, хөл гар хөрөх зэргээр илрэх бөөрний хүйтэн өвчинд Сожеднямын жинхор хэмээх эм тустай. Энэ эм нь ялангуяа нас ахисан хүнд өвлийн цагт уухад онц тохиромжтой болой.
Эмэгтэйн сарын тэмдэг хоригдсон, хүйтний гэмээр бөөр бэлхүүс, хөл нуруу шархиран өвдөх, цус бүрэлдсэн өвчин, ялангуяа цусны эргэлт гүйдлийг сайжруулахад Зомшин /сум мод/-6 хэмээх тан маш сайн. Харин жирэмсэн эмэгтэйд харшлах учиртайг анхаарвал зохино.
Бөөр бэртсэн, доргисон, шээс чавдагших, хөл нуруу шархирч өвдөх, бөөрний халуун чанартай өвчинд Халама ар-10 хэмээх эм онц сайн гэдэг.
Бөөр доргисон халуун хүйтэн хийгээр төмс хавдсан өвчинд Брига-13 хэмээх эм маш сайн.
Бөөрний цочмог үрэвсэл, зоо нуруугаар гэнэт хатгуулах хөших зэрэг зовиурт Цулхир-4 хэмээх тангаар өвчнийг анагаана. Мөн сэндэн, жүр үр, шар мод, чихэр өвс, бивлэнг хувь тэгш найруулсан тан дээр заарь үнэр төдий тавьж өгвөөс бөөрний халуун тархсан, шээс чавдагших, дусал цуврах, цустай шээх зэргийг арилгана.
Адуу, үхрийн бөөр нь бөөрний халуун арилгах ба шүдлэн хонины бөөр, бөөрний элдэв өвчин, ялангуяа хүйтэн өвчин, давсаг шээсний сүв орчмын өвчнийг арилгахад тус болно. Ийм учир шүдлэн хонины бөөрийг дангаар чанаж идэхээс гадна бөөрний эмтэй хавсруулан хэрэглэвэл тус болдгийг Өвөрмонголын Гоош эмчийн туршлагат жор хэмээх номд нарийвчлан тайлбарласан буй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button