Шээс задгайрах

Шээс задгайрах үеийн шинж тэмдгүүд
Дараах тохиолдлуудад шээсээ барьж чадахгүй болсон гэж үзэж болно.
Ханиах, найтаах, инээх, хүнд юм өргөх үед бага хэмжээний шээс алдах
Бие засах газар хүрэхээс өмнө шээс алдах
Шээсээ барьж чадахгүй байна дуслах, давсаг дүүрэн мэт санагдах боовч бүрэн суллаж болохгүй байх

Шээс задгайрах шалтгаан
Зарим тохиолдолд шээс дамжуулах замын халдвар, эмэгтэйчүүдэд үтрээний үрэвсэл, өтгөн хатах, цус харвалтын дараа хөдөлгөөн хязгаарлагдмал байх, паркинсоны өвчин болон үе мөчний өвчний үед мөн зарим нэг эмийн гаж нөлөөнөөс шалтгаалж шээсээ барьж чадахгүй болох буюу энэ байдал нь даамжрахад хүргэдэг.
Дээрх тохиолдлуудад энэ нь зөвхөн түр зуурын өөрчлөлт бөгөөд дээрх шалтгаанууд арилсны дараа зүгээр болдог. Гэвч дээрх түр зуурын шалтгаануудыг эмчилсний дараа ч шээсээ барьж чадахгүй байвал энэ нь давсаг сулрах, агших үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй байгаатай холбоотой.
Давсагны үйл ажиллагаа алдагддаг дараах 4 шалтгаан байдаг.
1.Мэдрэлийн тогтолцооны өвчнүүд цус харвах, тэнэгрэл зэрэг нь давсагны үйл ажиллагааг хянаж чадахгүйд хүргэдэг. Давсагийг хянаж чадахгүй бол шээсээ барьж чаддаггүй.
2.Давсагны булчин сулрах үед давсаг шээсээ бүрэн суллаж чадахгүй ба шээсээ тогтмол дусаадаг байна. Энэ нь голдуу чихрийн шижингээс шалтгаалдаг.
3.Настай эрэгтэй хүнд томорсон түрүү булчирхай давсагны булчинг цочроодог. Ийм тохиолдолд хүн давсагаа хянаж чаддаггүй бөгөөд шээс алдахад хүрдэг. Хэсэг хугацааны дараа түрүү булчирхай нэмж томорсноос болж шээсний сүв хэсэгчлэн дарагдаж давсганд шээс хадгалагдахад хүргэдэг.
4.Настай эмэгтэйчүүд аарцагны булчин сулрах нь элбэг байдаг. Эдгээр булчингууд нь шээсний сүвийг дэмжиж өгдөг байна. Олон төрөх, таргалах, хөдөлгөөн дутагдах, цэвэршилтийн үеийн дааврын өөрчлөлт зэрэг нь аарцагны булчингуудыг сулруулснаар хүч гаргах үед шээс гарах нөхцлийг бүрдүүлдэг байна.

Юу хийж болох вэ?
Шээс задгайрахыг зан үйлийн аргууд, эмийн эмчилгээ, мэс заслын эмчилгээгээр эмчлэх, сайжруулах, бүрэн эдгээх боломжтой байдаг.
Зан үйлийн аргууд нь давсагаа хянах энгийн болоод үр дүнтэй арга байдаг. Та шээсээ барьж сурахын тулд өөр юмны тухай бодох, аарцагны булчингуудаа чангалах, тогтсон цагаар шээх зэрэг аргыг ашиглах хэрэгтэй. Аарцагны булчинг чангалах дасгал хийж байх нь эрэгтэй, эмэгтэй ямар ч хүнд давсаг, шээсний сүвийг дэмжихэд тустай байдаг.
Эмийн эмчилгээний аргыг шээс бэлгийн замын үрэвслийг эмчлэх, давсагны булчин хэт агшихыг бууруулах зэрэг тохиолдлуудад хэрэглэдэг.
Шээс задгайрахыг зарим үед мэс заслын аргаар эмчилдэг. Шаардлагатай бол танд тохирсон мэс заслын аргыг эмч санал болгож болох юм. Гэвч шээс нь задгайрсан ихэнх хүмүүс мэс заслын аргыг хэрэглэх шаардлагагүй байдаг.

Шээс задгайрахаас сэргийлэх нь
Та дараах зан үйлийг хэвшүүлснээр шээс задгайрахаас сэргийлж болно.
Тогтсон цагт давсагаа бүрэн суллаж хэвших. Давсаг дүүрсэн байхад хэт удаан барих, хэт ойр ойрхон шээхийн аль аль нь давсагны үйл ажиллагаа алдагдахад хүргэнэ.
Шээсний сүвийг барьж байдаг булчингуудыг чангаруулахын тулд Кегелийн дасгалыг тогтмол хийх
Хүнд юм өргөхөөс зайлсхийх
Эмч хориглоогүй бол та өдөрт 6-8 аяга шингэн ууж бай
Архи, кофений төрлийн ундааны хэрэглээг багасгах
Хүнсний бүх төрлийг агуулсан зохистой хоол хэрэглэж байх, биеийн жинг хэвийн хэмжээнд барьж байх
Хоол хүнсэндээ хангалттай хэмжээний шингэн болон ислэг эд хэрэглэж, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр өтгөн хатахаас сэргийлж, улмаар давсагны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөс хамгаалах.

Тусламж авахын тулд хаана хандах вэ?
Шээс задгайрах шинж тэмдгүүд илэрч таны өдөр тутмын амьдралд нөлөөлж байвал өрхийн эмчдээ хандах хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл өрийн эмч нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөх болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button