Компьютер хүний хараанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Мониторын дэлгэц дээрх дүрсийн онцлог
Хүн төрөлхтний түүхнээ үсэг бичиг буй болж, ном уншиж, зураг зурах болсноор хүний нүдний харааны системд муугаар нөлөөлж байсан тухай тэмдэглэгдсэн байдаг. Өнгөрсөн зуунд электрон-цацрагийн дэлгэц буй болсон нь хүний нүдний хараанд ихээхэн муу нөлөө үзүүлэх болжээ. Телевизийн дэлгэцийн болон мониторын өөрөө гэрэлтдэг дүрс, бичиг нь цаасан дээрх үсэг, зурагнаас тэс өөр, бүр зарчмын ялгаатай байдаг байна. Орчин үеийн телевизийн дэлгэцийн өнгөт дүрс, зураг хэдийгээр бүхлээрээ харагдаж, үйл явдал нь дараалан харагдах боловч хүний харааны систем үүнийг бодитоор хүлээн авдаггүй байна.
Компьютерийн дэлгэцэн дээр бичвэр оруулах, эсвэл зураг, бүдүүвч зурах, зураг засварлах нь нүдний харааны хувьд хүнд ажил юм. Компьютерийн дэлгэцэн дээрх үсэг, тоо, зураг нь цаасан дээрх шиг үргэлжилсэн шугамаар бус гэрэлтсэн, анивчсэн цэгүүдээс бүрддэг учраас ийм ядаргааг буй болгодог ажээ. Энэ цэгүүд нь номон дээрх үсэг, тоо, зурагтай харьцуулахад ялгагдах чанар муутай юм. Монитор өнгөт дэлгэцтэй болсон нь өнгө, дүрс, дэвсгэр өнгийн хослолыг зөв тохируулах шинэ шаардлага бий болгосон. Хэрвээ монитор хямдхан, өөрөөр хэлбэл чанар муутай бол бичвэр, эсвэл зураг дүрс оруулах нь илүү ядаргааг буй болгодог байна.
Компьютер хэрэглэгчийн хараа муудаж, толгой өвдөлт илрэх ба ядарч, юм хоёр харагдах ба өөрөөр хэлбэл хараанд компьютерийн синдром буй болдог ажээ. Насанд хүрсэн хүмүүс ажил дууссаны дараа тодорхой хугацаанд амрахад энэ синмптом үгүй болж ямар нэгэн муу үр дагавар байдаггүй байна.
Сүүлийн үед нүд, харааны мэргэжлийн хүмүүсийн дунд computer үision syndrome буюу компьютерийн харааны синдром гэсэн нэр томъёо ихээхэн яригдах болсон байна.
CYS яаж илрэх вэ? Ямар симптомтой вэ?
Компьютерийн дэлгэцийн ард удаан хугацаагаар ажилладаг хүмүүсийн гомдол-ыг харааны болон нүдний гэж хоёр хэсэгт хувааж судлах болсон байна. Харааных гэдэг нь хараа бүдгэрэх /харааны хурцдал буурах/, ойрын хараанаас холд шилжих, эсвэл үүний эсрэг үйлдэл хийхэд нүдний фокус тохируулга удаашрах, ямар нэг зүйл хоёрлож харагдах, юм уншихад түргэн ядардаг шинжүүдтэй бол нүднийх гэдэг нь нүд загатнах, зовхинд элс орсон мэт санагдах, дух, нүдний ухархайгаар өвдөх, нүд хөдлөх үед өвдөх, нүд улайх зэрэг шинжүүдтэй байна.
Энэхүү гомдол нь компьютер дээр тасралтгүй ажилласан хугацаа, ажлын шинж тлөвөөс хамааран 2-4 цаг тасралтгүй ажиллахад ихэнх хүнд илрэх ба хэрвээ 6 цаг тасралтгүй ажиллах аваас бүх хүнд илэрдэг ажээ. Гэхдээ дэлгэцнээс мэдээлэл унших, үзэхэд арай хялбар байдаг ба харин мэдээлэл оруулахад түүнээс илүү ядардаг байна. Компьютер дээр зураг дүрс зурах, ялангуяа ажлын зураг төсөл гүйцэтгэхэд илүүтэй ядардаг болох нь тогтоогджээ.
Америкийн нүдний мэргэжлийн академийн Mareh’s designation as Workplase Eye Safety Monlm хөтөлбөрт ажлын байрны зохион байгуулалтаас нүдний хараа ихээхэн хамаардаг болохыг тэмдэглэсэн ба дараах зүйлийг зөвлөж байна.
Та компьютерийн дэлгэцнээс 50-60 см-ийн зайнд суух хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ном уншихаас хол зайнд ажиллах хэрэгтэй гэсэн үг. Дэлгэцийн дээд хэсэг нүдний түвшинд байвал тохиромжтой. Бөхийлгөж, гэдийлгэж, эргүүлж, хөдөлгөж болдог, дүрсийн ялгаа, гэрлийн хэмжээний тохируулга бүхий дэлгэц сонгож авах нь зүйтэй.
Өндөр намын тохируулгатай сандал тохиромжтой. Дэлгэцэн дээр уншиж харж байгаа материалыг толгой, хүзүү, нүдээ аль болохоор цөөн хөдөлгөхөөр тохируулбал сайн.
Гэрэлтүүлгийг аль болохоор дэлгэцнээс ойлт багатай байхаар тохируулна. Yүний тулд тусгай саравч, гэрлийн шүүлтүүр ашигладаг.
Нүдээ тогтмол хугацаанд амрааж байх нь чухал. Нүд чинь хуурайшихгүй байхын тулд аль болохоор анивчиж бай. Нүдээ амраах үедээ нүдээ баруун, зүүн, дээш, доош нь цагийн зүүний дагуу, эсрэг хөдөлгөх хэрэгтэй. Дараа нь минут хэрийн хугацаанд нэг хуруугаа нүдний түвинд байрлуулан, хуруугаа харж, дараа нь хараагаа аль болохоор хол байгаа зүйлд хандуулах дасгал хийнэ. Энэ дасгалыг хэд хэд давтах нь зүйтэй. Эцэст нь зүгээр л нүдээ аньж амрах хэрэгтэй.
Компьютерийн дэлгэцэн дээрх CYS-ийн тухай анх Америкад ярьж эхэлсэн бөгөөд CYS нэр томъёог тэд мөн анх гаргаж иржээ. Та энэ тухай Computer Eyestrain Journal /http//www.eye2eye.com/, Corporate Үision Con-sulting /http//www.cүconsulting.com/ болон компьютерийн хамгаалалтын шүүгч үйлдвэрлэгч Glare Guard компанийн http/glareguard.com сайт зэргээс дэлгэрүүлж үзэх буюу хэрвээ та Altaүista болон lnfoseek зэрэг хайлтын системийг ашигладаг бол CYS-ийн тухай сонирхолтой, шинэ мэдээлэл ихээр олох болно.