Нарших үед үзүүлэх яаралтай тусламж

Сэрүүн газар зөөвөрлөн аваачих буюу бүлээн усанд дүрэх, нойтон алчуураар шарагдаж түлэгдсэн хэсгийг хучих зэрэг арга хэмжээг авна. Мөн шингэн уулгаж болно. Амьсгал зогсох шинж илэрвэл зохиомол амьсгал хийнэ.
Дулаанд цохиулах нь хэт халуун газар удаан хугацаанд биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхлэгчдэд болон орчны дулааныг зөв зохистой зохицуулаагүй ажиллах үед тохиолддог.
Энэ байдал гэнэт тохиолдох бөгөөд урьдал шинж тэмдэг нь бие суларч, толгой өвдөнө. Толгой эргэж, явахдаа гуйвж, амьсгалахад саад түвэгтэй болохоо сгадна нүүр улайн, зүрх дэлсэж, заримдаа таталт өгдөг. Хүнд үед нь нүүр цайж хөхрөөд шууд ухаан балартан унана. Хүйтэн хөлс нь чийхарсан байна.
Осолд өртөгчийг яаралтай цэвэр агаартай, сэрүүн газар руу зөөвөрлөн шилжүүлж, толгойг нь унжуулсан, мөчдийг дээш өргөсөн хэвтрийн байрлалд болгоно. Цээж толгойд хүйтэн жин тавина. Нашатырийн спирт үнэртүүлж болно. Эмнэлэгт яаралтай хүргэх нь зүйтэй.