Нойр эрүүлжүүлэх увдистай

Тиймээ, унтах гэдэг нь маргаашийнхаа эрч хүчийг сэлбэж амьдралаа тэтгэж, амьд явах баталгаагаа хангаж буй хэрэг юм. Хүн, амьтны хүчээ сэлбэх нойрны үргэлжлэх ухгацаа харилцан адилгүй байхаар барахгүй хүмүүн дотроо ч ялгаатай.
Хүний хоногт унтах ёстой цагийг хүнсэгтээр үзүүлбэл
Хүний нас Нойрны үргэлжлэх хугацаа
Сая төрсөн нярай 22-23 цаг
2-4 насны хүүхэд Дунджаар 15-16 цаг
4-7 насны хүүхэд Дунджаар 11-12 цаг
8-10 насны хүүхэд 10-11 цаг
11-12 насны хүүхэд 10 цаг
13-14 насны хүүхэд 9.5 цаг
15-16 насны хүүхэд 9 цаг
17-18 насны хүүхэд 8.5 цаг
Насанд хүрсэн хүмүүс 7-8 цаг
Хөгшид 5-7 цаг
Хүний нойрны үргэлжлэх хугацаа өөр өөр байгаа биз. Хүүхдүүд олон цагаар унтаж байхад хөгшид бараг унтахгүй өдрийн ихэнх цагийг сэрүүн өнгөрөөдөг. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс их унтдаг.
Эдгээр тоог шинжлэх ухааны үндэслэлтэй олон жилийн судалгаагаар нотлон гаргасан байдгийг санахад илүүдэхгүй. Учир нь хүний нойрны хэмийг 1-2 цагаар хорогдуулахад биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй, хүний сэтгэн бодох чадварыг алдагдуулдаг.
Нойрыг нь хасаж хүүхдийг онц сургана гэвэл эндүүрэл
Хүүхдийг цагийн хуваарийн дагуу, тодорхой цагт унтуулж амраахгүйгээр онц сургах талаар ярилтгүй. Сайн унтаж амрахад эрч хүч нэмэгдэхийн зэрэгцээ өвчин эдгэрдэг.
Нойр нь эрүүлжүүлэх агуу их хүч чадалтай
өдрийн турш ажиласны сүүлд унтах мөчид сульдаж сулран, хөдлөх ч тэнхэлгүй болсон бие унтаад сэрсний дараа шал өөр, эрүүл болсон байдаг. Нойр ийм ид шидтэй, эрүүл болгох увдистай.
Эмнэлэгт нойрыг эмчилгээнд ашигладаг
Бүх төрлийн хагалгаа хийхэд буюу хүнд өвчтөнийг эрчимт эмчилгээнд унтуулж эмчилдэг нь хүний нойрны хүч чадлыг ашиглан амжилт олдогийг баталдаг.
Нойр бол ямар ч эмнээс илүү ашигтай, үнэт зүйл
Чингэж Оросын нэрт эрдэмтэн, яруу найрагч Тютчев хэлсэн байдаг төдийгүй Өдрийн шархыг нойроор эмчил гэж Шекспер хэлсэн байдаг. Эрүүл чийрэг, урт удаан насалж, улс нийгэмдээ ихийг бүтээж, аз жаргалтай, сайн сайхан амьдаръя гэвэл цагийг үр ашигтай зарцуулж, амьдралын зөв хэвшлийг мөрдөхийн чацуу хэрвээ нойргүйдвэл шалтгааныг нь олж эрт эмчлүүлэх хэрэгтэй.
Ертөнцийг эргүүлэх хүчийг хүний оюун ухаангүйгээр төсөөлөхийн аргагүй
Иймээс бидний сайн, муу явахыг жолоодож байдаг 15-16 тэрбум эстэй, 3000-4000 холбоо хэлхээтэй, дээд зэргийн хөгжилт материйн бүрэлдэхүүн сэтгэхүйн эрхтнээ эвдрэл сүйрэл, гэмтэл согогоос урьдчилан сэргийлэх, хамгаалах явдал юу юунаас чухал бөгөөд үүний тулд юуны өмнө санаа тайван, сэтгэл амар явах хэрэгтэй.
Хүн нойр муутай, унтаж амрахыг м эдэхгүй явсны эцэст…
Мэдрэлийн ядаргаанд орж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирдог. Ядаргаатай хүний үс шингэрч халцрахын хамт царай алдан үрчлээтэж, үеийнхнээсээ түрүүлж хөгширдөг.
Та нойргүй явж байна гэдгээ үхэл рүү яарч байна гэж ойлгох хэрэгтэй. Хоёр олдохгүй ганцхан заяасан энэхэн насаа амьдралд бус үхэлд зориулах гэж үү? Yхлийг айлгах үнэн хүчтэй нойрыг дээдэлж, сайн унтаж, сайхан амарч, амьдарцгаая хүмүүс ээ.
Эрүүл явахын үндэс-нойрыг эрхэмлэ.