Гэдэсний халдварт өвчнөөс сэргийл

Халдварлагдсан бие махбодиос үүсгэгч нь ялгадастай хамт гадагшлан анхдагч хүчин зүйл буюу ус, хөрс, ахуйн хэрэгцээний зүйлс мэтийг бохирдуулна. Халдвар
1.Ус
2.Хүнс
3.Ахуйн хавьтлаар дамжин халдварлана.
Хүнсээр дамжих гэдэсний халдвараас сэргийлэхэд
1.Гараа сайтар угааж хэвших
-хоол бэлтгэхийн өмнө
-хоол идэхийн өмнө
-бие зассаны дараа
-ногооны талбайд ажилласны дараа
-мал амьтанд гараа хүргэсний дараа
-боловсруулаагүй бүтээгдэхүүнд гар хүрсний дараа гараа тогтмол угаах
-хоол хүнсний аюулгүй хадгалж бэлтгэх
-жимс ногоог идэхийн өмнө сайтар угаах
-хоолыг сайн буцалгаж болгон идэх
-хоол хүнсээ шавьж хорхой, мэрэгч болон бусад амьнаас сайтар хамгаалах
2.Гэдэсний халдвар усаар тархсан тохиолдолд халдвараас сэргийлэхийн тулд
-Түүхий ус уухаас сэргийлэх
-Өвчний нууц үеийн хугацаа 1 сар байвал усан сангийн эх үүсвэрээс халдварласантай холбоотой.
-Бохирлогдсон усыг хэрэглэхгүй байх
-Гэдэсний халдварын үед өвчтөнд ходоод, бүдүүн, нарийн гэдэсний үрэвсэл, түүний улмаас үүсэх хямрал, хордлого, шингэн алдалтын хам шинж, усгүйжилт, халдвар хордлогын хүндрэл гарч болно.
Эмгэг төрөгч нян хоол хүнсний хамт амаар ороод ходоодны хүчнийн нөлөөгөөр үхэх боловч нянгийн ялгаруулсан дотор хорын улмаас ходоод хямарч өвчтөнд дотор муухайрах, аюулхайд өвдөх, бөөлжис цутгах, бөөлжих, огиулах гэх мэт шинж тэмдэг илэрнэ.
Гэдэсний халдвар үүсгэгч нян, түүний ялгаруулсан гадар дотор хорын нөлөөгөөр нарийн гэдэс үрэвссэн тохиолдолд гэдэсхуржигнан дуугарах, хүйс тойрч өвдөх, их хэмжээний устай суулгах шинж тэмдэг илэрдэг бол бүдүүн гэдэсний үрэвслийн үед өвчтөнд гэдэс базлах, хий дүлүүлэх зовиур илэрч, баас бага хэмжээтэй цус залхагтай гарна.
Нянгийн хоруу чанар бие махбодод нөлөөлснөөр уг өвчтний биеийн эсэргүүцэл зэргээс шалтгаалан халуурах, толгой өвдөх, бие сулрах, булчингаар өвдөх, нойр хямрах зэрэг хордлогын шинж тэмдэг өвчтөн бүрт харилцан адилгүй илэрнэ.
Дутмаг хоолтой хүүхдүүд мах мариа сайтай хүүхдийг бодоход суулгалт өвчнөөр нас барах нь их байдаг. Түүнчлэн суулгалт нь өөрөө тураалын нэг шалтгаан болдог. Нэгэнт тураалд орсон бол суулгаснаар улам дорддог. Ийм учиртай тул хүүхдийг сайтар хооллох нь суулгах өвчнөөс сэргийлэх, түүнийг эмчлэхэд аль алинд нь чухал.