Түргэн хоол эрүүл мэндэд хортой

Гэтэл амьтны тэгж их дурладаг сэндвич /хачиртай талх/, гамбургер, шарсан төмс, шарсан тахиа амт нь сайхан боловч исэлдсэн холестрин агуулдаг. Тэр нь маш их хортой, яагаад гэвэл судасны хананд өөхших гүлэн үүсч газар авахад дөмөх үзүүлдэг. Бас түргэн хоолонд бидний бие махбодод огт хэрэггүй диоксин, консервант зэрэг хорт липид /өөх/-үүд байх нь олонтаа.
Бий болсон нөхцөл байдлаас гарах хамгийн энгийн арга нь өглөөдөө зэгсэн сайн идэж аваад бас цаг гаргаж идэх юм зэхэж аваад явахад гэмгүй. Тэр нь жимс, ногоо болон хэрчим чанасан мах буюу загасаар хачирласан хар талх байхад зүгээр. Эдгээр бүтээгдэхүүн нь удаан хадгалахад чанараа алдахгүй, бас тэгээд эмэтэй хүний том биш цүнхэнд чөлөөтэй багтана.
Хэрвээ гэрээсээ идэх юм авч явахыг хүсэхгүй бол түргэн хоолны газрын оронд нарийн зуушны газраар ороод гарахыг бодогтун. Сүү, цагаан идээг эрхэм болгох нь чухал. Пицца, хотдог хэмээх халуун зайдаснаас калори багатай боловч сүү цагаан идээ хавьгүй их ашигтай, түргэн зуур цатгадаг. Шингэн сүүн бүтээгдэхүүнтэй хамт янз бүрийн талх, боов их зохистой. Гэхдээ овъёосны печенийг эрхэм болгох нь зүйтэй. Түргэн цадъя гэвэл давстай савхан боов, нэг цаасан ууттай шүүс хангалттай.
Хийжүүлсэн амтлаг ундааг байн байн хэрэглэхээс татгалзах нь чухал. Түүний оронд шүүс, шүүс бүхий сэрүүн ундаа, ямар ч хамаагүй цай ууж байвал сайн. Өглөө босоод жимс буюу жимсгэнэтэй цай бэлдээд уучихаад байхад нэг түвэгтэй биш.
Ямар нэгэн амтлаг юм идмээр санагдвал дэлгүүр мухлагт элбэг байдаг дөрвөлжин шоколад аваад идчих. Гэхдээ жаахан пастил, зефир, мармелад аваад идэхэд шоколад идсэнээс доргүйгээр сэтгэл ханана. Калорийн хувьд тэдгээр нь шоколадыг арай гүйцэхгүй. Жимс аль болохоор их хэрэглэж байгтун. Хоёр ширхэг гадил жимс буюу алим, эсвэл лийр идэхэд муугүй цадаж бие махбодыг витаминаар хангана.
Хэрвээ та аятайхан хооллоё гэж хүсвэл ажлынхаа газраас холгүй хаа нэгтээ гэрийн хоолтой хоолн ыгазар олж авах нь чухал. Энэ нь мэдээж яршигтай санагдавч эрүүл мэнд бүхнээс үнэтэй шүү дээ.
Зарим хүмүүсийн хувьд түргэн хоолны газарт орохгүй байж чадмааргүй санагдаж болно. Түргэн хоолны гзарын хоол их амтлаг шүү гэнэ. Тэгвэл түргэн хоолны газар орохоо аль болохоор цөөрүүлж, ногоо ихтэй багавтар хоол авч байхыг хичээгтүн. Сайтар зажилж аажуу хооллогтун. Түргэн идээд цадчихвал авсан хоолоо бүгдийг нь идэж чадахгүй болно.
Түргэн хоолны газар байна ордог бол оройн хоол бэлтгэхдээ хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уут савтай бэлэн юм аль болохоор хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Тараг, ногоо зэрэг хөнгөн, илчлэг багатай хоол орой идэх нь зүйтэй. Бас тэгээд бэлтгэхэд түргэн бөгөөд хөнгөн байх болно.
Амралтын өдрүүдэд илчлэг багатай, хөнгөн хоол сайн. Эцэст нь зөвлөхөд зүрхний өвчтэй, харшилтай, тарган, чихрийн шижинтэй буюу ходоод, бөөрний ажиллагаа хэвийн бус хүмүүст түргэн хоол тун харш шүү.