МАХН-ын хаалттай хуралдаан өнөөдөр боллоо

Хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын дэд дарга Бямбадоржийг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Гишүүдийн олонхийн саналаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Их хурлын дарга Төмөр-Очир түүнийг Yндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлж олонхи гишүүд зөвшөөрсөн кноп дарснаар Монгол улсын Yндсэн хуулийн Цэцийн шинэ гишүүн тодорлоо. Урьд нь Yндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан Чинбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Дараа нь Улсын дээд шүүхийн шүүгчээр томилох асуудлыг хэлэлцлээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Дангаасүрэн, Жавхлан, Цэцгээ, Өнөрбаяр, Пунцаг, Тунгалаг нарыг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилох саналыг шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан байна. Эдгээр шүүгчид Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхмын шүүхийн албан тушаалд нэрээ дэвшүүлсэн шүүгчийн сонгон шалгаруулалтад орж эрх зүйн мэдлэг, ажиллах чадварын хувьд хяналтын шатны шүүгчийн албан тушаалд тэнцэнэ гэсэн үнэлгээ авсан байна.
Чуулганы хаалтын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараагаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал байлаа. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд шинээр бүртгэх үйл ажиллагааг орон даяар нэг жилийн өмнө эхлүүлсэн боловч хангалтгүй явагджээ. Энэ нь бүртгүүлэх байгууллагуудын хайнга ажиллагаатай холбоотой гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэгдлээ. Уг нь зарласан хугацаа дуусгавар болонгуут шинэчлэн бүртгүүлээгүй хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүйд тооцох ёстой байсан ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан зургаас сараас сунгахаас өөр аргагүй байсан гэж ноён Нямдорж гишүүдэд тайлбарлалаа.
Хуралдааны хэлэлцэх асуудлын төгсгөлд БНМАУ-ын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг төслийн асуудлаар санал хураасан бөгөөд олонхийн дэмжлэг авсан юм.
Бүрэн эрх нь дуусгавар болж байгаа УИХ-ын чуулганыг хуралдааныг хааж УИХ-ын дарга С.Төмөр-Очир үг хэллээ.
УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлсэн энэ дөрвөн жилийн хугацаанд төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг мэргэшсэн ардчилсан олон түмэн ил тод хариуцлагатай, шинжлэх ухааны үндэстэй болгох замаар хууль тогтоох үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой дэвшил гаргасан гэж Их хурлын дарга дүгнэлээ.
Монгол улсын Төрийн албаны шинэчлэлийн стратеги баримт бичгийг хэрэгжүүлж, төрийн албан хаагчийг чадваржуулж, төрийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд төрийн албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам тогтоосон нь үр дүнгээ өгч байна гэж Их хурлын дарга хэлсэн юм. Өнөөгийн Их хурал өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн захиргааны хэргийн шүүх байгуулах болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг баталсан. Түүнчлэн хүний эрхийг хамгаалах зохистой орчин бий болгоход онцгой анхаарсан. Боловсрол, нийгэм, биеийн тамир, спортыг хөгжүүлэх, гэр бүлийн амьдралын төвшинг тасралтгүй дээшлүүлэх, эдийн засгийг тогтворжуулахад чиглэгдсэн олон талт үйл ажиллагаа болсон гэж дүгнэлээ.
Хаалтын хуралдаанд оролцсон гишүүдийн сэтгэл ихэд хөдөлсөн бололтой бие биедээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байлаа.
Монгол Улсын Их Хурлын 2000 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан бүрэн эрхийнхээ хугацааг отголох найм дахь удаагийн ээлжит чуулган ийнхүү өндөрлөлөө. УИХ-д олонхи байсан МАХН-аас 72 гишүүнээс 36 нь хуучин суудалдаа үлдэж байгаа бол цөөнхийн гишүүд бүгд дараагийн чуулганд дахин сонгогдсон байна.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button