Yндэсний эв нэгдлийн Засгийн газрын талаар зөвшилцөөн эхэллээ

Намуудын зөвшилцөх уулзалтыг долдугаар сарын 22-ны дашнямтай өдрийн морин цагт эхлүүлэх санаачилга гаргасан нь ийнхүү хэрэгжлээ.Уулзалтад МАХН-ын талаас намын дарга, Еренхий сайд Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Эх орон-Ардчилал эвслийн талаас Ардчилсан намын дарга М.Энхсайхан, Эх орон-МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат, ИЗ-БНН-ын дарга С.Оюун нар оролцсон юм. Цаг орчим хугацаанд болсон зөвшилцөөний дараа сэтгүүлч, сурвалжлагчдыг дотогш нэвтрүүлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ардчилсан намын дарга М.Энхсайхан нар товч мэдээлэл хийв. Тэдний уулзалт нааштай, үр дүнтэй болсон нь хоорондын харилцааны уур амьсгалаас харагдаж байлаа.
Н.Энхбаяр-УИХ-д сонгогдсон хоёр субъектын удирдлагын уулзапт амжилт-тай болж өндөрлөлөө. МАХН, Эх орон-Ардчилал эвсэл гэсэн хоёр субъект сонгуулийн үр дүнд бий болсон нөхцөл байдлыг харилцан ярилцаж зөвшилцлийн аргаар Засгийн газар байгуулах, улс орноо тогтвортой байлгаж эдийн засгийн өсөлтийг хангах талаар ярилцлаа. УИХ-ын анхдугаар чуулганыг ойрын үед хийх нь зүйтэй гэлээ. МАХН зөвшилцөх ажлын хэсгээ байгуулж эрхээ авсан. Монгол Улсын эрх ашигт зөвшилцөөн хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Итгэлцэл, харилцан ойлголцол үүнд чухал.
М.Энхсайхан-Парламентад суудалтай намуудын анхны уулзалт амжилттай боллоо. 2004 оны сонгуулиар ард түмэн улс төрийн намуудыг өөр хоорондоо зөвшилц гэсэн сонголт хийсэн учир зөвшилцлийн замаар төр, засгаа байгуулах хэрэгтэй гэж ярилаа. Долдугаар сарын 26-наас хэтрүүлэлгүйгээр УИХ-ын анхдугаар чуулганыг хийхээр боллоо. Ажил амжилттай эхэллээ. Улам цааш эрчимтэй явах ёстой гэв.
(өдрийн сонин 2004.07.23)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button