Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв

Ерөнхийлөгчийн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж дагалдан яваа Монголын бурхны шашны төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн Хамба лам Д.Чойжамц Монголын Өргөмжит консул Ж.Вагенландерийн хамтаар Гандангийн сүм байгуулах тухай Төрийн тэргүүнийхээ АНУ-д хийж байгаа айлчлалын үеэр албан ёсоор зарлаж, цаашид явуулах үйл ажиллагааны талаар тэнд хүрэлцэн ирсэн Монгол иргэддээ болон сүсэгтнүүдэд товч танилцуулав.
Ерөнхийлөгч Н.Багабанди уржигдар өглөө Калифорни мужийн Сан Франциско хотод хүрэлцэн ирж хотын Захирагч Г.Ньюсомтой уулзлаа. Хотын захирагч Монгол Улсын Ерөнхийлөгчид Сан Францискогийн талаар танилцуулж, тэрээр долоон сарын өмнө энэхүү албанд сонгогдоход тус хотын хүн амын гуравны нэгийг эзэлдэг Ази гаралтай иргэд ихээхэн дэмжсэнийг тэмдэглэж байв. Өнөөдөр тус хотын эдийн засаг аажмаар сэргэж байгаа бөгөөд ялангуяа Азийн орнуудтай хийж буй худалдааны хэмжээ нэмэгдэх хандлагатай байгааг тэмдэглэв.
Ерөнхийлөгч Н.Багабанди Америкийн Ази руу гарах гарц болох Сан Франциско хот нь Монголын Улаанбаатартай харилцаа тогтооно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Сан Франциско хот болон түүний орчимд оршин суудаг монгол иргэдтэй уулзалт хийж улс орныхоо байдлын талаар мэдээлэл хийж тэдний сонирхсон асуултуудад хариулав. Ерөнхийлөгч Н.Багабанди монгол иргэд Калифорни мужийн Монголчуудын холбоог саяхан байгуулсныг Америкийн баруун эргийн Монголчууд эвлэлдэн нэгдэхийн сайхан илэрхийлэл хэмээн тэмдэглэв. Энэхүү уулзалтад 400 гаруй монгол иргэн оролцов. Тэд улсынхаа Ерөнхийлөгчид хандаж иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад чиглэсэн зургаан асуудал тавьж анхааралдаа авахыг хүсэлт болгов. Тухайлбал, хилийн чанадад оршин суугаа монгол иргэд сонгох, сонгогдох эрхээ эдлэх, хоёрдмол харъяаллын асуудлыг Америкиин хувьд илүү онцлогтой авч үзэн шийдвэрлэх, мөн Калифорни мужид Өргөмжит консул нэмж томилуулах зэрэг асуудлууд оржээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол, Америкиин ард түмний хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Азийн сангийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Фүллерийг Найрамдал медалиар шагнасныг гардуулав.
Монгол Улсын Ерөнхий-лөгч Н.Багабанди АНУ-д хийж буй албан ёсны айлчлалаа өндөрлөөд энэ сарын 21-нд Сан Францискогоос мордлоо гэж Еренхийлегчийн Хэвлэл, мздээллийн албанаас мэдээллээ.
(өдрийн сонин 2004.07.23 182)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button