Асашёорюү олимпийн тамирчдын хувцсыг гардууллаа

Мөн энэ үеэр Монгол Улсын заан Д.Долгорсүрэнд спортын олон төрөлд өөрийн хөвгүүдийг бэлтгэж сайхан амжилт үзүүлж буйг нь сайшаан МYОХ-ноос Олимпийн алдар одонгоор шагналаа.
Дашрамд сонирхуулахад энэ үеэр Д.Долгорсүрэн зааны төрсөн нутаг Хужирт сумын 70 жилийн ойн баяр тохиож байгаа юм байна. Тиймээс зааны гэр бүл өчигдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумыг зорилоо. Тус наадамд Д.Долгорсүрэн заан өөрөө зодоглох бөгөөд хүү, улсын гарьд Д.Сумъяабазар нь барилдах аж. Ийнхүү аав, хүү хоёр сумынхаа ойн барилдааны баруун, зүүн жигүүрийг манлайлах бололтой.
/Өдрийн сонин, 2004.07.23, 182/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button