П.Цагаан Сонгуулийн дүн зүй ёсных байсан

-Манай сонин ч тийм биш л дээ. Та ч хаширсан хүн шиг халгаад байнаа даа?
-Хангалгүй яахав дээ. Дэгс ярьдаг төрийн түшээд ч, дэгсдүүлээд биччихдэг мэргэжлийн сэтгүүлчид ч байхад, суртал ухуулгад автаад санаан зоргоороо зохиогоод биччихдэг хүмүүс захаас олддог бололтой юм. Тэр бүртэй заргалдаад явах цаг харам байна.
-Ийм байдлаас бид хэзээ яаж ангижрах бол?
-Эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард түмний тархийг угаадгаа больсон цагт, хувийн сонин, ТҮ-ийн эрхлэгчид худал ташаа мэдээлэл түгэээснийхээ төлөө хариуцлага хүлээдэг болсон цагт л дээрдэх байх даа. Би долдугаар сарын 18-ны өдөр үндэсний ТҮ-ээр Ж.Гүррагчаагийн сонгуулийн менежер, цагтаа УИХ-ын гишүүн байсан Жалбажав нарын хүмүүс 59 дүгээр тойргийн дахин санал хураалтын талаар ярьж байхыг үзээд яаж ингэж ярьж чаддаг байна аа. Аль эсвэл нүдэнд нь хий юм үзэгддэг болчихсон юм болов уу ч гэх сэтгэгдэл төрж байлаа.
-Таныг үндэсний Тү-рүү хийсэн дайралтыг зохион байгуулсан гээд Үнэн сонин дээр бичсэн, бас цагдаагаас сурцглаад байгаа гэсэн?
-Ямар сонинд юу гэж бичсэн нь чухал биш. Болсон явдлыг ярьж өгье. Та өөрөө дүгнэлт хийнэ биз. Тэр өдөр АН-ын байранд УИХ-д шинээр сонгогдсон гишүүд, намын гишүүд цуглаад үндэсний Т/, радиогоор сонгуулийн дүнгийн талаар хэт өрөөсгөл мэдээ, мэдээлэл явуулж байна. Энэ сонгуулийг дээрээс хамгийн доод нэгж хүртэл МАХН-ынхан зохион байгуулчихаад үр дүн нь таалагдахгүй болохоор түүнийг ардчилллынхан буруу зохион байгуулчихсан мэт үнэнд үл нийцэх мэдээллээр ард түмний тархийг угаахаа болихыг шаардах хэрэгтэй гэх мэтээр ярилцаж байгаад Радио, телевизийн ХЭГ-ын дарга Б.Ганболдтой утсаар яриад, хүрч ирж уулзахыг урьсан. Ганболд Би зуслан дээрээ амарч байна, очиж чадахгүй гэсэн. Тэгэхээр нь манайхан Телевизийн дарга Ц.Энхбаттай утсаар яриад ажил дээр нь очиж уулзахаар явцгаасан. Замд нь хүмүүс ч нэмэгдсэн байж таарна. Би үндэсний телевиз, радиогоор мэдээллийг тэнцвэртэй нэвтрүүлэх, эвсэлд цаг олгох тухай шаардах бичиг бичиж дуусгах ажилтай байсан тул намын байрандаа үлдсэн.
Манайхаас явсан хүмүүс очтол Монгол ТҮ-ийн дарга нь УИХ-ын гишүүн Л.Гүндалай болон шинээр сонгогдсон гишүүдийг телевизийн байр руу оруулахгүй гэснээс болж, тэнд байсан хүмүүс бухимдаж байр руу нэвтэрснээс хойш хэдэн хүнтэй хамт очиж Энхбаттай уулзаж, шууд нэвтрүү-лэгт орсон л доо. Түүнээс биш ТҮ-рүү дайрах айхтар төлөвлөгөө зохиогоод, түүнийгээ хэрэгжүүлэх гээд Үнэн сонинд бичсэн шиг удирдаад байсан юм байхгүй. Энэ дашрамд хэлэхэд, эрх баригчид маань ард түмний эрх мэдэл гэж айхтар юм байдгийг сайтар ойлгомоор юм. Ардчилал хөгжсөн, хөгжөөгүй аль оронд ч аль ч ард түмэнд байдаг байгаль-нийгмийн онцгой эрх мэдэл нийгэм хямарч, олон түмний уур хилэн бадарсан үед үе үе гардаг, түүнийг улс төрчид нь ч, хуульчид нь ч хүлээн зөвшөөрдөг. Тухайн хүмүүс хувийн биш, нийт ард түмний эрх ашгийн үүднээс амь насаараа дэнчин тавьж, тэднийг олон түмэн дэмжиж байдагт хэргийн учир оршино.
Англиар Реорle’s Power гэдэг юм. Ард түмэн тэр онцгой эрхээ хэзээ эдэлж болохыг, яаж эдлэхийг ямар ч ухаантай эрх баригчид хууль дүрмээр зохи-цуулах боломжгүй бөгөөд түүний үр дүнтэй эвлэрэхээс өөр арга зам байдаггүй. Хэрэв эс зөвшөөрвөл зөвшөөрөөгүй эрх баригчид арчигдаж дуусдаг түүх элбэг.
-Жишээ хэлж болох уу?
-Бололгүй дээ. Эрх баригчид нь хээл хахууль, авилгалд идэгдсэн, хөгжлөер буурай Латин Америкийн Перу гэдэг улсын Ерөнхийлөгч Фужиморо гэж байв. Фужиморо аанай л авилгалд идэгдсэн Тагнуулын газрын даргаа ажлаас халснаас болж, өөрийнх нь бузар булай дэлгэгдэж, олон түмний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөв. Ард түмнийхээ уур хилэнгээс айсан Ерөнхийлөгч айлч-лал нэрээр гадаадад дүрвэсэн. Энэ бол 2000 оны явдал. Түүнээс хожуу тохиолдсон өөр хувь заяатай нэгнээс ард түмэн нь яаж ангижирсныг хэлье. Баячуулын хөрөнгө хурааж ядуучуудад тараадаг кинонд тоглож олонд алдаршин, түүгээр дулдуидан улс төрийн карьерын хамгийн өндөрлөгт хүреэн Филиппиний Ерөнхийлөгч Эстрада гэж байлаа. Тэр мэн л хээл хахууль авилгалд идэгдсэн нэгэн байсан бөгөөд филиппинчүүд эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж, улмаар түүнийг огцруулж чадсан. Эстрада одоо шоронд ял эдэлж байгаа. Авилгалд идэгдсэн Эстрадаг хугацаанаас нь өмнө тийнхүү ощруулах тухай хуулийн зохицуулалт байгаагүй бөгөөд ард түмэн, тэдний төлөөлөл шийдсэн хэрэг.
-Денгөж саяхан МАХН-ын бага хурал болж, УИХ-ын сонгуульд амжилт муутай оролцеоноо мэн л ардчилагчдаас болсон мэт дүгнэлт хийсэн байна лээ. Үүнтэй санал нийлэх үү?
-Бусдын дотоод хэрэгт хо-шуу дүрээд яахав. Гэхдээ миний бодлоор бол алдаагаа олж хараагүй хэвээрээ л юм шиг санагдсан. Манай намын удирдлага ч гэсэндээ 2000 онд ялагдсан шалтгаанаа бас л хэлж зүрхлэхгүй л байсан.
-Эрх баригчид янз бүрийн арга саамаар заегийн эрхэндээ үлдвэл яах вэ?
-Эцсийн эцэст ард түмний эрх ашиг л хохирох болно. Уг нь ч бидний цөөн монголчууд хэл амаа олоод, бие биенээ нөхөөд дэмжээд, хөгжлийн хурдаа нэмэхэд юу нь болохгүй байхав дээ. Бие биенээ дайсан мэт үзэхээ эгнэгт халж, эрх мэдэл албан тушаалын төлөө тэмцэлдэхийн оронд ард түмнийхээ сонголтыг хүндэтгээд ядуурал, ажилгүйдэл, нийгмийн хоцрогдлын эсрэг хамтран тэмцмээр байх юм.
-Та 59 дүгээр тойргийн нөхөн сонгуулийг эсэргүүцсэн юм аа даа. Ер нь сонгуулийн энэ маргаан хэзээ шувтрах бол?
-Ард түмнийхээ сонголтыг дээдэлдэг, үндсэн хууль, сонгуулийн хууль, бусад хуулиа дээдлэдэг бүх хүн л эсэргүүцсэн байх. Баасан гаригт ажил тарсны дараа сонгууль зарлаад маргааш өглөө нь санал хураалаа. Ийм хууль, ийм жишиг дэлхийн ардчилсан аль ч улс оронд байхгүй. Энэ хууль бус дахин санал ху-раалт Монголын ардчиллын түүхэнд хар толбо болж үлдэнэ. Ийм учраас эсэргүүцэх нь хуулийг хамгаалсан хэрэг гэж бодож байна.
Энэ маргаан яг хэзээ дуусах нь одоо шүүхээс шалт-гаална. СЕХ хариуцлагаас
бултчихсан. Ард түмний сонголт эцсийн дээд шийдвэр бөгөөд түүнийг эрх баригчдын ая таалалд нийцүүлж засах, засварлах гэсэн оролдлогыг тас цохих хэрэгтэй байна. Эс тэгвэл ийм жишиг сонгууль болгоны дараа давтагдах вий гэдгээс би маш их болгоомжилж байна. Сонгуулийн дүнд эргэлзээ маргаан байгаа бол саналын хуудсыг дахин тоолж болно. 3 дахин ч тоолж болно. Энэ бол олон улсын жишиг. Гэхдээ 59 дүгээр тойргийнх шиг шүүхээр маргааныг нь хэлэлцэж байх үеэр өөр хаа хамаагүй нэг хэсэг дээр нь дахин санал хураалт явуулах шийдвэрийг бүх нийтийн амралтын өдөр гаргадаг, аль эсвэл шүүхийн шийдвэр цаасан дээр бууж баталгаажаагүй байхад саналын хуудсыг урьдчилан тараачихаад орой нь зарлаад өглөө нь санал авдаг байж хэрхэвч таарахгүй.
-Ийм маргаан гарах үүд хаалгыг шүүхэд хүрэхгүйгээр хааж болох уу? Болбол яаж?
-УИХ-ын энэ сонгуулийг будилуулсан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Эс тэгвэл салан баавгайн үлгэр лугаа болж, энэ жилийнх шиг замбараагүй явдал байнга давтагдаж л таарна.
-Жаахан өөр сэдвээр асуумаар байна. Сонгуульд Эх орон-Ардчилал эвсэл ийм амжилт гаргахад ямар хүчин зүйлс нөлөөлөв?
-Үүнээс ч өндөр амжилт гаргах боломж оайсныг эхлээд хэлчихье.
Олон хүчин зүйлс нөлөөл-сөн. Хамгийн гол зүйл бол АН, Эх орон-МАШСН, ИЗ-БНН сонгуульд Эх орон-Ардчилал эвсэл болж сонгуульд оролцсон явдал. Энд цаг алдсан явдал бий. Гэхдээ ямар ч атугай эвсэл байгуулагдсан нь сонгогчдын хүсэл зорилгод бүрэн нийцсэн. Сонгуулийн сурталчилгаандаа зөв тактик баримтласан нь мэдээж тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.
Үүнийг өөр өнцгөөс ч тайлбарлаж бас болно. Монголын ард түмэн эрх баригч-дын өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаанд хангалтгүй гэдэг дүн тавилаа. Өнгөрсөн дөрвөн жилд ядуурал буурах биш нэмэгдсэн, албан ёсны судалгаанаас үзэхэд нийслэлийнхний 55 хувь нь ямар нэг байдлаар орлогын, оролцооны гэх мэт ядууралд өртсөн байна. Түүнээс гадна борооны дараахь мөөг шиг дэлгэрсэн хээл хахууль, авилгалд ард түмэн дургүйцеэн.
Ийм учраас ард түмэн нийгэм-эдийн засгийн шинэ бодлого, хяналттай төрийг хүеэмжилсэн. Түүнээс гадна МАХН сонгуулийн сурталчилгаандаа гараанаасаа эхлээд дуусан дуустал алдаа гаргасан. Улс төрийн торган мэдрэмжтэй ард түмнээ цаас шиг, ардчилагчдыг нийгмийн дайсан мэт үзсэн нь сонгуулийн дүнд нөлөөлсөн.
-Эвслийн сонгуулийн Төв штаб хийх ёстой бүх ажлаа бүрэн хийж чадсан уу?
-Штаб ахалж байсан хүний хувьд хэлэхэд хийх гэж төлөвлөсөн ажлынхаа 99 хувийг хийсэн гэж бодож байна. Төлөвлөгөөгүй ганц хоёр ажлыг ч хийсэн. Гол нь алдаа гаргахгүйг хичээсэн. Энэ дашрамд онцолж хэлэхэд, Эх орон-Ардчилал эвслийн Төв штаб болон нэр дэвшигчдийн штабууд өрсөлдөгчөө огт муулахгүй, зөвхөн өөрийнхөө бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулахад хүч хөрөнгө, цаг хугацаагаа зарцуулах бодлого баримталсан. Монголын ард түмэн өндэр боловсролтой, улс төрийн мэдрэмж сайтай учраас хэн нь үнэн, хэн нь худал ярьж байгааг ойлгоно гэдэгт итгэснээрээ бид алдаа-гүй. Эвслийнхний нийтийн ололт амжилт бол нэр дэвшигчид, түүний багт ажилласан, дэмжсэн, тусалсан мянга мянган хүмүүс, Төв штабынхан болон эвсэлд нэгдсэн гурван намын аппаратынхны хөдөлмөр хичээл зүтгэлиин үр дүн. Хэт тэнцвэргүй сурталчилгааны хүнд нөхцөлд унтах нойр, ууж идэх хоол ундаа хугаслан, заримдаа эрүүл мэндээ ч үл огоорон зүтгэсэн тэр бүх хүмүүст дахин дахин талархал илэрхийлмээр байна. Та нартаа маш их гялайлаа. Тэнхээтэй явахад тэмээгээр туслахын оронд Тэвдэж байхад нь тэвнээр тусалдаг сайн санаат бүх хүмүүст их баярлалаа.
-Та нарт урьдаас бодоогүй, төлөвлөегүй зүйл сюрприз тохиолдсон уу?
-Өрсөлдөгчдийн зүгээс ямагт дайралт, гүжир гүтгэлэг ирнэ гэдэгт сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн байсан. Харин дотроос ганц нэг сайн дурын уран сайханч гарсанд харамссан. Аз болоход тэр санаачилга сонгогчдын санал тогтчихсон үед гарсан.
-Тэгвэл инээдтэй, хөгжилтэй явдал гарсан уу?
-Зөндөө, зөндөө. Энэ талаар дараа ярилцъя.
-Ганц хоёр зүйл ярьж болохгүй юу?
-Би Өлгийд очоод сонгогчидтой уулзахаар аймгийн театрын үүдэнд хүмүүстэй гар бариад, танилцаж байлаа. Нэг залуутай уулзаад өөрийгөө танилцуултал, нэр дэвшигч Сайраан гуай хажуунаас Цагаан дарга аа, ингэж факталж болохгүй шүү. Энэ залуу чинь таны сурталчилахаар ирсэн нэр дэвшигч Бакей шүү дээ гэдэг байгаа.
-Сонгуулийн дүн ийм гарна гэдгийг та төсөөлж байсан уу?
-Эвсэл ялна гэдэгт итгэлтэй байсан. Сонгуулийн үр дүн зарим хүмүүсийн ярьж, бичиж байгаа шиг тохиолдлын, санамсаргүй зүйл огт байгаагүй гэдгийг сонгуулийн халуун тогоон дотор нь байсан хүний хувьд хариуцлагатай хэлмээр байна. Энэ жил нийгмийн уур амьсгал их өөр байсан шүү. Санал хураалтаас долоо хоногийн өмнө АНУ-аас анх удаагаа Монголд ирсэн нэг нөхөр онгоцноос бууж амжаагүй байж л аль нам, эвслийг дэмжих нь зүйтэйг монголчуудад заагаад эхлэхээр нь эсэргүүцэл илэрхийлж, АНУ-ын ЭСЯ-н дээр Шаабар, Пүрэвбаатар бид гурвуулаа очсон. Уулзалтын төгсгөлд би Хэрэв манай саналыг эрх баригчид хулгайлчихгүй л бол бид сонгуульд ялна гэж хэлсэн. Юу гэнээ гэж лавлаж асуухад нь давтаж хариулсан. Сонгуулиас дөрөв хоногийн өмнө гадаадын хэд хэдэн сонинд мэн л тэгж ярьсан. Тэд миний хэлсэн үгэнд нэг л итгэж чадахгүй байгаа юм шиг санагдсан. Тэднийг ойлгож болно л доо. Яагаад гэвэл их олон судалгаагаар МАХН ялах магадлалтай байсан.
Сонгуулийн дүн бол зүй ёсных байсан гэдгийг л дахин хэлмээр байна. Энд ямар нэг сюрприз байгаагүй. Болох ёстой зүйл болдгоороо болсон. Харин түүнд бэлтгэлгүй эрх баригчдад хүнд цохилт болсон байхыг үгүйсгэхгүй. Энэ бол ардчилал, энэ бол ардчилсан төрт улсад байх хэвийн үзэгдэл. Харамсалтай нь эрх баригчид эвслийн зарим нэр дэвшигчдийн амжилтыг эрээ цээргүй дээрэмдэх гэж улайрч байна. Түүнийг зогсоох нь хамгийн зев шийдэл, гарц болно. Эс тэгвэл хойшид эрх баригчид өөртөө таалагдаагүй сонгуулийн дүнг хүлээн зөв-шөөрдөггүй, дахин дахин сонгууль нэртэй жүжиг тавьж, ард түмнийхээ сонголтыг басамжилдаг маш буруу жишиг тогтох болно. Энэ үүд хаалгыг одоо л хаах ёстой.
-Хэн түүнийг хаах вэ?
-Шүүх. Хуулинд захирагддаг хараат бус, бие даасан шүүх л ийм хууль бус үйлдлийг таслан зогсоож чадна.
-Монголын шүух чадах уу?
Манай хуульчдад, хуулийн бүх сургуулиудад бие даасан шүүх ямар байх ёстойг яруу тод харуулсан АНУ-ын Дээд шүүхийн 200 жилийн өмнөх нэгэн шийдвэрийг уншуулж байх юм сан гэж байнга боддог юм. Тэр бол шүүгчээр томилогдчихоод үнэмлэхээ авахын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Мэдисонтой заргалдсан маш сонирхолтой хэрэг л дээ. Marbury ү.Madison гэхэд л өрнөдийн бүх хуульчид мэднэ. Үндсэн хуулийн эрх зүйн анхны хичээл дээр уншдаг, тэгээд насан туршдаа санаж явах алдартай шүүхийн шийдвэр. Засгийн эрх мэдэл хуваарилах тогтолцоотой ардчилсан улс оронд шүүх ямар байх ёстойг дэндүү энгийн бөгөөд итгэл үнэмшилтэйгээр Ерөнхийлөгчид заасан сурах бичиг л гэсэн үг. Түүнээс хойш л АНУ-д шүүх засаглап төрийн тогтолцоонд жинхэнэ ёсоор байр сууриа эзэлсэн гэж үздэг юм байна лээ. Миний л ажиг-ласнаар өнгөрсөн арав гаруй жилд Монголд тиим сайхан шүүхийн шийдвэр гараагүй шиг санагдана. Магадгүй энэ эцэс төгсгөл нь харагдахгүй байгаа хэрнээ холын аймшигт үр дагавар дагуулж мэдэх сонгуулийн маргаанаар Монгол Улсын Дээд шүүх АНУ-ынхтай төстэй түүхэн шийдвэр гаргах ч юм бил үү. Тийм түүхэн шийдвэр, гаргаасай л гэж хүсэн хүлээж байна.
(өдрийн сонин 2004.07.23 182)