АНУ-д Монгол сүм босно

Колорадо мужийн Денвер хотод бүрэн бус мэдээгээр хоёр мянга орчим монгол иргэд амьдарч байна. Монгол иргэдийн бурхан шашны хэрэгцээ улам нэмэгдэж байгаа боловч ганц нэг лам хувраг хувиараа томилолт-оор ирж, шашны зан үйл үйлдэж, үйлчилгээ үзүүлж байгаа нь тэдний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг тэр бүр хангаж чадахгүй байгаа аж. Энэхүү бодит хэрэгцээ, нөхцөл байдлыг харгалзан Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, гэвч лам Отгонбаяр, Денвер дэх Монголын өргөмжит консул Ж.Вагенландер нар сайн дурын үндсэн дээр Монголын Гандангийн сүм нэртэй ашгийн бус нийгэмлэг байгуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Калифорни мужийн Сан-франциско хотод хүрэлцэн ирж хотын захирагч Г.Ньюсомтай уулзлаа. Хотын захирагч Монголын Улсын Ерөнхийлөгчид Сан-Францискогийн талаар танилцуулж, долоон сарын өмнө энэхүү албанд сонгогдоход тус хотын хүн амын гуравны нэгийг эзэлдэг ази гаралтай иргэд ихээхэн дэмжсэн гэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Азийн сангийн 50 жилийн ойд зориулан Зүүн хойд Ази, Монгол улс ардчиллын замаар сэдэвтэй лекц тус сан дээр уншив. Энэхүү лекцэнд 400 гаруй хүн оролцож Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 30 орчим асуултад хариулт авав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Сан-Франциско хотод зочилж буйтай холбогдуулан Азийн сангаас эрхлэн хоёр талын харилцааны асуудлаар ярилцлага зохион байгуулав. Ярилцлагад Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд П.Слуц нар оролцож Монгол-Америкийн хоёр талын харилцаа, Монгол улсын бүс нутагтаа явуулж буй бодлогын талаар мэдээлэл хийж, санал бодлоо солилцов гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
/Өнөөдөр, 2004, 07.23, 171/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button