Тахлын голомттой нутагт зорчих бол вакцин хийлгээрэй

Дээрх сэжигтнүүдээс гадна тахлын голомттой нутагт зорчих хүмүүс дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй шүү. Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвийн тасгийн эрхлэгч Ц.Анхтуяад хандаж энэ талаар тодруулсан юм.
-Вакцин хийлгэж болохгүй тохиолдлууд байдаг уу?
-Хурц халдварт өвчтэй, харшилтай, жирэмсэн эмэгтэйчүүд хийлгэж болохгүй зэрэг эсрэг заалт бий. Вакцин хийхийн өмнө эмч энэ тухай зөвлөх учиртай.
-Вакцин хийлгэхийг хүссэн хүн хаана хандах вэ?
-Улаанбаатарт дүүргийн, хөдөөд орон нутгийн эрүүл мэндийн газрууд энэ ажлыг зохион байгуул байгаа. Вакциныг сумдад хүргүүлсэн.
-Хүмүүс ямар нэг төлбөр төлөх үү? Тэдэн цагийн дотор вакцин хийх ёстой гэсэн заавар байдаг уу?
-115, 144 хүн тунгаар савласан вакциныг хоёр цагийн дотор хийх ёстой. Дархлал судлалын заалтаар хийж байгаа учраас ямар ч төлбөр авахгүй.
Дархлаажуулалт энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.
/Өнөөдөр, 2004, 07.23, 171/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button