Клаус Шларрнер Энэ чигээрээ явбал Макао, Түвдтэй л тоглох байх

Долдугаар сарын 21-ний өдөр нээлтийн ажиллагаагаа хийсэн. Нээлтийн ажиллагааг Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нээж үг хэлсэн. Мөн Германаас Монголд суугаа Онц бөгөед Бүрэн эрхэт Элчин сайд ирж оролцсон.
-Монголын тамирчид ямар хэмжээнд байна гэж та дүгнэж байна вэ?
-Асуултад тань хариулахад амархан байна. Азийн төвшингээс доогуур явж байгаа нь харагдаж байна л даа. Яагаад ийм байна вэ гэвэл Монголын лиг маань мэргэжлийн лиг биш. Азийн бусад орнуудад зохиогддог лигийн тэмцээнүүдээс гол ялгаатай тал нь тэр. Түүнчлэн Монголын хөлбөмбөгийн лигийн явагдаж байгаа хугацаа нь маш бага байна. Зөвхөн сарын дотор л зохиогдоод дуусч байна. Нэг лигт зургаахан баг байна гэдэг маань мэргэжлийн төвшинд хүрэхгүй нь ойлгомжтой. Монгол Улс энэ чигээрээ явах юм бол Макао, Түвд зэрэг орнуудтай тоглож чадахаар л хэмжээнд байна. Хэрвээ хөгжиж чадах юм бол Таиланд зэрэг орнуудтай тоглох бүрэн боломжтой юм. Хоёр дахь өдөр болсон тог-лолтыг харж байхад тамирчдад тоглох сонирхол их байна. Тэд хожихын төлөө их мэрийж байна. Гэхдээ лигийн тоглолт маань зөвхөн сарын хуга-цаанд л үргэлжилж байгаа учраас тактикиин тоглолт хийх боломж нөхцөл нь бага болж олон улсын жишигт тоглох хэмжээнд хүрч чадахгүй байна. Монголын хөлбөмбөг Азийн, дэлхийн төвшинд хү-рэхэд маш их хугацаа шаардана гэдгийг би ойлгож байна. Гэхдээ өсвөр үеийхэн буюу 5-10 насны, 10-14 насны хүүхдүүдийг дээд зэргийн мэргэжлийн дасгалжуулагч-тайгаар бэлдэх юм бол тэр төвшинд хүрэхэд тиим ч удаан, биш. Иймд наад зах нь ганцхан Улаанбаатарт биш, улс даяар иймэрхүү талбайг барьж хүүхэд залуучуудыг энэ спортод татах нь гол юм.
-Тоглогчид маань ийм байдаг байж. Харин дасгалжуулагчдын чанар чансаа ямархуу хэмжээнд гэж та бодож байна вэ?
-Ирээд удаагүй байгаа учраас Монголын бүх дасгал-жуулагчтай уулзаж чадаагүй байна. Танай лигт тоглож байгаа багуудын арга, барилаас харж байхад зарим монгол дасгалжуулагчдыг яахав сайн гэж хэлж болохоор байна. Мэн зарим багуудын тоглолтын ур, чадварыг харахад дасгалжуулагчгүй ч юм уу гэхээр харагдаж байна.
-Та Германд ямар багийг дасгалжуулж байна вэ?
-Би Германы спортын дээд сургуульд мэргэжлийн дэсгалжуулагчаар мэргэшсэн хүн. Одоо хөлбөмбөгийн дасгалжуулагчаар 27 дахь жилдээ ажиллаж байна. 1992 он хүртэл нийт долоон жил Германы нэгдүгээр бундстлигт дасгалжуулагч хийж байсан. Дамштад, Ина зэрэг олон багуудыг дасгалжуулж явлаа. Тэгээд 1992 оноос Хятадад ажиллаж, мэргэжлийн лигийнх нь гар, биеийг бүтээхэд оролцсон. Мөн Хятадын шигшээ багийг дасгалжуулж байлаа. Бээжин хотын спортын дээд сургуульд бас мэргэжлийн дасгалжуулагчдыг бэлдэж байсан. Сүүлийн жилүүдэд Германы олимпийн хороонд ажиллаж байгаа. 2001- 2002 онд Иранд ажиллаж нэгэн мэргэжлийн багийг дасгалжуулж байсан. Ираны нийслэл Тегеран хотын спортын дээд сургуульд мөн ажиллаж, бас өсвөр үеийхний дасгалжуулагчдийг бэлтгэх курсыг зохион явуулж байлаа. Тэгээд саяханаас Германы олимпийн хорооноос Монголд семинар явуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасны үндсэн дээр энд ирсэн юм. Би Монголд наймдугаар сарын 10 хүртэл ажиллана. Харин семинар маань наймдугаар сарын 8 хүртэл үргэлжилнэ. Семинарт идэв-хитэй, маш сайн оролцсон хүмүүс маань олон улсад хүлээн зөвшөөрөгдөх дасгал-жуулагчийн дипломтой төгсөх юм. Энэ семинарт оролцсон бүх хүн Монголын хөлбөмбөгийн хөгжил болон хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэн хөлбөмбөгийг сонирхон орол-цоход маш их дэм туе болох байх гэж найдаж байна.
-Тэгэхээр Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд юу чухал байгааг та хэлэхгүй юү?
-Азийн төвшинд хүрье гэвэл илүү олон багтай, сонирхогчидтой байх хэрэгтэй. Лигийн тэмцээнд олон багууд оролцож байх нь чухал. Мөн улирлын тоглолтын хугацааг уртасгаж, нэг баг хэсэгтээ хоёрхон удаа биш, дөрвөн удаа тоглох хэрэгтэй байна. Ингэж олон тоглолт хийснээр тоглогчдын ур чадвар дээшилнэ шүү дээ. Мөн мэргэжлийн дасгалжуулагч маш их хэрэгтэй. Тэдгээр дасгалжуу-лагчид бас тоглогчид цалин авч байх ёстой. Мэдээж бас санхүүжилт чухал. Үүнд үйлдвэр, компаниуд хувь хүн, төр ч маш их үүрэг гүйцэтгэнэ. Германд бол хөлбөмбөгийн холбоо өөрөө өөрийгөө санхүүжүүлж байдаг юм. Түүнчлэн зургаан сая гаруй гишүүнтэй учраас тэд-гээрээсээ санхүүжилт авдаг. Бас хөлбөмбөгийн клубууд сурталчилгаагаар санхүүгийн боломжоо дээшлүүлэх гэх мэт. Мэдээж үйлдвэр, компаниудын дэмжлэг байдаг.
Монголчууд Дэлхийн болон Азийн хөлбөмбөгийн холбооноос тусламж авах хэрэгтэй. Бас хүүхэд, багачуудыг шүтэн бишрэгчтэй болгомоор байна. Монгол од шүү дээ. Дунд сургуулийн хичээлийн программд оруулах, тэнд байнга тоглолт зохиож байх хэрэгтэй. Бас хөлбөмбөгийг сурталчилж хүүхэд, багачуудыг энэ спортод татахад хэвлэл мэдээллийн үүрэг чухал.
Гэхдээ хамгийн чухал нь зорилготой л байх хэрэгтэй. Азийн төвшинд, цаашлаад дэлхийн төвшинд хүрэх гэсэн зорилго. Энэ спортоо улам сайн хөгжүүлэх үү. Эсхүл энэ чигээрээ л байгаад байх уу гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Туршлага хэлье. Хятадад 1990-ээд оны үед ширээний теннис зэрэг спорт номер нэгд байсан. Тэгээд хөлбөмбөгийг хөгжүүлэхийг зорилгоо бол-госны хүчинд одоо Хятадын тоглогчид нэлээд өндөр төвшинд хүрээд байгаа. Хамгийн гол нууц бол энэ юм.
-Саяхан манай өсвөр үеийн баг, тамирчид гадаадад тоглоод ирсэн. Та тэдгээр хүүхдүүдтэй уулзсан уу?
-Уулзаж амжаагүй байна. Ирэх долоо хоногоос уулзах байх.