Тоглоомын шинэчлэл хийх болжээ

Манай оронд ганц байдаг Yндэсний соёл, амралтын хүрээлэнд 23 тоглоом байдаг. Эдгээр тоглоомын 16-гийнх нь хугацаа дуусаад арав гаруй жилийн нүүр үзэж байгаа гэнэ. ХХI зуунтай хөл зэрэгцэн алхаж байгаа гэх манай орны Соёл, амралтын хүрээлэн гадаадын орнуудын парктай харьцуулах аргагүй юм. Манай орондоо томд тооцогддог цогцолборын нэг Yндэсний соёл, амралтын хүрээлэн анх үүд хаалгаа нээгээд 38 дахь жилтэйгээ золгож байгаа ч тоглоомын шинэчлэл хоёр удаа хийгдсэн гэнэ. Дэлхийн тоглоомын томоохон компаниуд манай оронд байгаа тоглоомуудын техник хэрэгсэл байдаггүй гэнэ. Учир нь манай тоглоомууд хуучралын хоёр, гурав үедээ ороод байгаа юм.
-Yүнийг шийдэхэд улсаас хөрөнгө оруулалтын асуудал, эсвэл гадаад дотоодын хөрөнгө оруулалтын асуудлыг, дотоодынхоо нийт албан газар, байгууллагын хүмүүст тодорхой хугацаагаар түрээсээр өгөх ч юм уу, ямар ч байсан техник технологийн шинэчлэлийг ойрын хугацаанд хийж өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа.
Төрийн өмчийн гэгдэх Соёл, амралтын хүрээлэнгийн захиргаа тоглоомуудаа засах, сэлбэх арга хэмжээ авахаар хөөцөлдөөд байгаа ч амжилтанд хүрээгүй өдий хүрчээ. Ойрын хугацаанд холбогдох арга хэмжээ авахгүй бол эдгээр тоглоомууд осол аваарь гаргахгүй ажиллана гэсэн баталгаа байхгүй байгаа нь ажилчдын сэтгэлийг эмзэглүүлсэн гол асуудал болоод байгаа гэнэ.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button