Өргөн нутгийг хамарчээ

Ийнхүү нүүдэллэж яваа сүргийн ихэнх нь эм царцаа байдаг юм байна. Цаг уур хэвийн үед царцаа жигд тархацтай байдаг. Гэвч халуунд сүрэглэн идэш анд явж замдаа таарсан өвс ногоог идэж устгадаг байна. Царцааны хүрэлцэх буюу мэдрэх эрхтэн нь сайн хөгжсөн учир хамгийн үржил шимтэй нутгуудаар дайран бэлчээр устгах хор хөнөөлтэй байдаг. Нүүдэллэж явахдаа нэг царцаа нэг малын жилийн өвс ногоог иддэг байна. Царцаа дөрвөн жил амьдрах чадвартай бөгөөд нүүдэллэж явахдаа бэлчээрийн өвс ногоог үндсээр нь иддэг тул уг бэлчээрийг сэргээх явц хэдэн арван жил байдаг.
-Өнөөдрийн байдлаар манай Аюулаас хамгаалах ерөнхий газарт ирсэн мэдээгээр бол Өмнөговь аймгийн Булган, Даланзадгад, Баян-Овоо сумдыг бүхэлд нь хамраад, Мандал-Овоо, Цогт-Овоо сумын баруун талыг хамарсан царцааны нүүдэл дайрч, Өвөрхангай аймгийн Богд сумаас Өмнөговь аймгийн хилийн Гашуунсухайтын боомт хүртэл өргөн нутгийг хамарсан царцааны нүүдэл болж, нутгийн үржил шимтэй ургамал хөрсийг сүйтгэж байгаа тухай мэдээлэл ирсний дагуу аймгийн Аюулаас хамгаалах штаб холбогдох мэргэжлийн байгууллагатайгаа хамтран мэргэжлийн хүмүүсээр зүүн толгод, холбогдох газруудад хандаж ажиллахаар болж байна.
Одоогоор Өмнөговь аймагт нийтдээ 1500 ам км газар царцааны нүүдэлд өртөөд байгаа бөгөөд Гамшгаас хамгаалах ерөнхий газраас ажлын хэсэг гаргаж дүгнэлт гаргуулахаар явуулжээ. Царцааг устгахад зарцуулах төсвийн тооцоо гаргуулах ажил эхлээд байгаа юм.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button