Харшлын өвчин газар авч байна

Сүүлийн үед дэлхийд харшлын өвчин газар авч, түүний дотор амьсгалын замын харшил нэмэгдэж байгааг судлаачид тогтоогоод байна. Энэ өвчинг ХХI зууны химийн дархлал олдмол хомсдол гэж нэрлэх болсон байна. Энэ олдмол өвчин элбэгшиж байгаа нь улс орны аж үйлдвэр, агаарын бохирдол, тоосжилт, гэр орон, ажлын нөхцөл байдал, техник хэрэгсэл ихэсч, хорт утаа ялгаруулж байгаагаас, мөн гадаадын улс орноос чанаргүй хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхан, гэр ахуйн цэвэрлэгээний бодис ихээр авчирч байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.
-Ажилд явахдаа харшил авч магадгүй гэж хамгаалах хэрэгтэй байна. Їүний тулд нэгдүгээрт нүдтэй шилтэй байх хэрэгтэй. Чийгтэй маск зүүж байх ёстой, нарны малгай өмсөх, хурц наранд гадуур явахгүй байвал их зүгээр байна.
Өмнөх харшлын хүрээг дунд насныхан ихэнх хувийг эзэлдэг байсан бол энэ өвчин залуужиж байгаа төдийгүй бага насны хүүхдүүд ихэд өртөх болжээ. Хүмүүс 7, 8 дугаар сард харшилд өртөх нь элбэг байдаг төдийгүй өвчний мэдрэгдэх үе нь нэмэгддэг гэнэ. Харшил нь ургамлын, нарны, тоосны гэх зэрэг олон төрөл байдаг байна. Хүмүүс тоосны харшил авснаа хамрын гамрит гэж эмчилдэг нь улирлын чанартай энэ өвчнийг хүндрүүлээд байдаг гэж эмч ярьж байлаа. Ямар нэгэн харшилтай бол нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд орох хэрэгтэй төдийгүй архи айраг, жимс ногоо идэхийг хориглох хэрэгтэй гэнэ.
/MN-25/