4-10 дахин хямд

Монголын олон айл өрхийн нэг гишүүн нь гадаадад сурч ажиллаж, эсвэл албан газар бүр гадаадын аль нэг оронтой харилцагч түнштэй болсон. Гэтэл утсаар ярьдаг зардал нь тэдний санааг багагүй зовоодог. Харин Эмүүн компани олон улсын ярианы тарифыг 4-10 хувь хямдруулах боломжтой ҮSP утсыг Монголын зах зээлд оруулж иржээ. Компани, аж ахуйн нэгжүүдийн олон улсын ярианы нэг минутанд ярих ярианы тариф 400-1000 төгрөгөөр тооцогддог бол ҮSP утсаар ярихад нэг минутанд дунджаар 70 төгрөг төлөх юм байна.
ҮSP утсаар гадаадын 200 гаруй улс орон луу ярьж болох юм байна. Дэлхийд хэрэглэж байгаа интернет утасны хамгийн тэргүүний бөгөөд найдвартай хямд үйлчилгээг Монголын зах зээлд нийлүүлж байгаа гэж Эрмүүн компанийнхан тайлбарлалаа. Хэрвээ харилцаж байгаа хоёр хүн хоёулаа ҮSP утсыг ашиглаж байвал хоорондоо ямар ч үнэ төлбөргүй ярьж болохоос гадна ямарваа нэгэн дуу шуугиан, авиа давхардах зэрэг асуудал гарахгүй гэж тэд хэллээ. Түүнчлэн энэ утаснаас жирийн телефон болон гар утас руу ярихад бусад олон улсын үйлчилгээнээс 4-10 дахин хямд гэж Эрмүүн компанийнхан тайлбарлаж байгаа юм.
/MN-25/