Тамхи татдаггүй хүний өрөөнд асаасан тамхитай орох нь хамгийн бүдүүлэг хэрэг

Тэр тусмаа тамхичид олон нийтийн газар мөрддөг хамгийн энгийн журмыг ч баримталдаггүй нь үнэхээр харамсалтай. Тамхигүй орчин гэж бичсэн, эсвэл тамхи татдаггүй хүний өрөөнд асаасан тамхиа барьж орох, тасалгаанд тамхи татах нь дээд зэргийн бүдүүлэгт тооцогддог.
Хэрэв та тамхи татдаггүй айлд орсон бол тамхийг татах нь байтугай бодох ч хэрэггүй гэдгийг санаж яв. Ядахдаа л та тэсэхгүй бол тагтан дээр, эсвэл гаднах үүдэнд, шатны тавцан дээр гарах ёстой. Харин та эзэд нь тамхи татдаг гэр бүлд зочилсон бол гэрийн эзнийг татахаас өмнө түрүүлж тамхи гаргахыг тэвчих ёстой.
Гэрийн эзэн таныг тамхиар дайлж байгаа тохиолдолд ганцхан ширхгийг л ав. Хэзээ ч дараа нь татна гэж бүү нөөцөлж аваарай. Мөн ямар ч тохиолдолд хүүхэд, жирэмсэн эмэгтэйн дэргэд тамхи битгий тат. Эмэгтэйчүүдээс зөвшөөрөл авдаг байх хэрэгтэй. Тамхиа амандаа зуучихаад юм ярих нь зохисгүй.