Хүчтэй антибиотек, эм тариа хэрэглэхгүйгээр…

Лууван
Шулуун гэдэсний цагаан хорхойны шинж тэмдгийг илрүүлдэг. Хүүхэддээ 2-3 хоногийн турш түүхий лууванг үрж шүүсийг уулгах буюу жижигхэн хэрчиж идүүлнэ. Лууванд агуулагддаг эфирийн тос нь нянгийн эсрэг үйлчилдэг. Шинэхэн шахсан луувангийн шүүсийг тэр дор нь уух хэрэгтэй. Ихээр ууснаас А витамины илүүдэл болно гэж болгоомжлох хэрэггүй. Хүүхдийн арьс шар туяатай болоход санаа зовсны хэрэггүй.
Алим
Гэдэс гүйлгэх үед хальсыг нь арилгаагүй алимыг халуун усанд угаагаад үрүүлээр үрнэ. Yрсэн алимны нухашийг хүүхэддээ өгөөрэй. Энэ нь ходоод гэдэсний ханыг цэвэрлэж бактерийг гадагшлуулна.
Сонгино
Чих өвдөх болон хорхой шавьжинд хатгуулах үед хэрэглэнэ. Сонгиныг таллан жижиглэж хэрчээд жижиг алчуурны завсар тавьж битүүлэн эвхээд амыг нь наадаг лентээр наана. Ингэж бэлтгэсэн жинг чихэн дээр буюу чихний ард тавина. Унахаас сэргийлж том алчуураар толгойгоо боож болно. Ингэж тавьсан жинг хэдэн цагаар ч байлгаж болно. Шавьж хорхойд хатгуулсан газрыг шинэхэн хэрчсэн сонгиноор үрэх буюу жижиглэн хэрчсэн сонгиныг самбайнд ороож тавина.