Алба, ажил дээрээ

Ажлын бага зэвсэг гуйх, мөнгө зээлэх зэрэг туслалцаа эрвэл нөхөддөө бололцооныхоо хэрээр тусалж, авсан зээлснээ хэлсэн цаг тухайд нь, хождуулалгүй буцааж өгөөд баярласан, талархсанаа илэрхийлнэ. Хувийнхаа гомдол, зэвүүрхлийг ажил төрөл, албаны харилцаанд хэзээ ч хамруулдаггүй.
Өдөр тутмынхаа гэр ахуйн ажил явдал, хувийн зовлон бэрхшээл, өвчин эмгэгийн тухай яриагаар нөхдөө үл залхаана. Гэтэл нөгөөд чинь түүнээс дутахгүй санаа зовох зүйлс байвч түүнээ хэлэлгүй тэвчин, өөрийн чинь тоочсон зовлонг анхааралтай сонсон, заримдаа зөвлөгөөгөөр тусалж ч байж болохыг санаж явна.
Хурал цуглааны үед сул суудал байхгүй бол эмэгтэйчүүлдээ суудлаа тавьж өгөх, үдийн хоолны завсарлагаанаар гуанзанд хаалгаар түрүүлж оруулах зэрэг анхаарал хэзээд тавина.
Ажил төрөлд эрэгтэйчүүдийн туслалцаа хэрэгтэй байвал тусалж өгөөч гэдгээ шууд хэлнэ. Учир нь ажил төрлөө хийгээд завгүй буй эрэгтэй хүн ямар туслалцаа шаардагдаж буй анзаарах завдалгүй байдаг нь мэдээж.
Албан тушаалын зэрэг зиндаа ихсэх тусам, өөрийнх нь удирдлагын хүмүүс олон байх тусам удирдах хүн улам даруу дөлгөөн, биеэ баримтгай, хүмүүжилтэй байх шаардлагатай.
Хамт олноороо хүрээлүүлж, хүндэтгэлийг нь хүлээхэд дарга хүний баримтлах тусгай жор гэж байхгүй, гэхдээ дор дурьдсан хэдэн зүйлийг эрхбиш баримтална. Yүнд
-Удирдлаганд буй хүмүүсийнхээ нэр ус, гэр орных нь байдал, амьдрал ахуйг нь мэдэж байх
-Хүн болгонтой эрх тэгш мэндэлнэ
-Өөрөө гэм буруутай байвал уураа бусдад үл гаргана.
-Ярианы үеэр дуугаа үл өндөрсгөнө.
-Ажилтан хүнийхээ гаргасан алдааг байн байн дурсдаггүй. Өөрийнхаа алдаа, дутагдлыг хүлээж чаддаг байх.
-Ухаалаг тоглоом тохууг үнэлж чаддаг байх, бусадтай цуг адилхан инээж хөхөрч чаддаг байх.
-Ажилтнууддаа итгэж, ажлын цагийг нь эрхэмлэн элдэв үл шалих даалгавраар үндсэн ажлаас нь хөндийрүүлэхгүй байх
-Аминых нь шинжтэй гуйлт, хүсэлтийг бололцооны хэрээр анхааран, хэрэв тус хүргэсэн бол түүнээ үнэлж баршгүй тус хүргэсэн мэтээр дараа нь дөвийлгөхгүй байх
-Өөртөө байхгүй чанарыг бусдаас шаардахгүй байх, хүн бүхэнтэй ижил тэгш харилцана.
-Ажилтнууддаа ажил төрлийн даалгавар өгөхдөө эелдэг дөлгөөн хэлбэрээр өгөх
-Ажилтнуудынхаа зарим нэг дутагдалд тэвчээртэй хандаж, өө сэв бүрийг эрэлхийлэхгүй байж, тэдгээрийг нь өдөр тутмынхаа ажилд анхаарах
-Төв шулуун шударга, эелдэг, хүндлэмхий, хатуу шаардлага бүхий хэзээ ямагт нэг л зантай байхыг анхаарч явна.
Харин ажилтнууд нь даргаа хүндэлдэг байх хэрэгтэй. Yүнгүйгээр ажил алба хэвийн байхын нөхцөлгүй.
Хэд хэдэн хүн ажиллаж буй нэг дорын нэг ажлын газрынхаа нөгөө өрөөнд орж очихдоо урьдчилан үүдийг нь цохидоггүй, мөн орж болох уу гэж асуудаггүй.
Өглөө ажилд ирэх тоолон бусадтайгаа гар барих албагүй, толгой дохин сайн байна уу гэж бүгдтэй нь мэндэлнэ.
Бусад албан газар, байгууллагаар очихдоо баримталдаг дүрэм бол зорьж очсон тэр хүнтэйгээ л мэндэлнэ. Бусадтай нь толгой дохин дуугүй мэндэлнэ.
Өрөөнд салхи оруулах, цоожилж түгжихээр бүгд гарсан үед ганцаар үлдэн бусдыг чилээхгүй байж сурна.
Тамхи татах бол зориуд гаргасан өрөөнд очиж буюу гудамд гарч татна. Харин ажлын өрөөнд цаад хүнээ нэгэнт тамхи татаж байгаа бол түүнтэй ам муруйх явдалгүй.
Бидний тухай ярьж байгаа юм болов уу гэж сэтгэл зовохоор хоорондоо учиргүй шивнэлдэх, эсхүл өрөөл бусдаа ажил хийхийн эрхгүйгээр тэр хавиараа дүнгэнэлдэн ном хаялцах, зөвлөлдөхийн аль аль нь ажилд ч саадтай, амь хувийн харилцаанд ч халгаатай.
Хэрэв та бусдын хүлээн авч уулздаг ажилтай бол тантай уулзах, ярилцахаар ирж буй тэр хүний үг бүрд нь анхааралтай, ултай хандан, ярих хэлэх юмаа бүгдийг нь хэлж авлаа даа гэж санааг нь амартал тэвчээртэй сонсох учиртай. Тэгвэл тэр хүний зорьсон хэргийн тал нь бүтсэнээс өөрцгүй байдаг.
Хэрэв хүнийг хүлээж авах зав бололцоогүй бол тэр учир шалтгаанаа туйлын эелдэг дөлгөөн байдлаар учирлан хэлэх буюу нарийн бичгийн даргаараа уламжлан хэлүүлнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button