Мэндлэх ба танилцах журам

Юуны өмнө хүлээн авч буй талын төлөөлөгчдийн тэргүүн өөрийгөө танилцуулж, харин дараагаар нь хүрэлцэн ирсэн талын тэргүүн өөрийгөө болон гэргийгээ танилцуулна.
Төлөөлөгчдийг танилцуулахдаа ажилтнуудаа албан тушаалын зэргийн дагуу танилцуулна. Хэрэв энэ бүрэлдэхүүнд эмэгтэй ажилтан байвал түүнийг хамгийн эхэнд танилцуулдаг. Yүний дараа хүрэлцэн ирсэн зочдын тэргүүн мөн дээрхийн адилаар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулна.
Ер нь хүн мэндлэхийг заавал хүлээх шаардлагагүй, түрүүлж мэндлэх нь тухайн хүний эелдэг, соёл хүмүүжилтэйг л харуулдаг гэдгийг анхаараарай.
Мэндэлж байгаа хүмүүс бие биенийхээ нүд рүү эгц харж, төлөв даруу байдлаар мэндлэх ёстой. Гар барих үедээ үнэн сэтгэлээсээ мэндчилж байгаагаа илэрхийлэн сайн сайхан үг солилцдог.
Танилцуулж байхад талархал илэрхийлдэггүй, харин гар барьдаг. Эрэгтэйчүүдэд бол байнга гар барихыг зөвлөдөг, эмэгтэйчүүд хэрэв өөрсдөө гар сунгавал гар барьдаг.
Мэнд усаа солилцох хэлбэр улс үндэстнүүдэд янз бүр байдаг. Жишээлбэл Шинэ Зеландад амьдардаг маоричууд бие биенийхээ хамарт хамраа хүргэж мэндэлдэг байхад Төвдөд баруун гараараа малгайгаа аваад зүүн гараараа чихээ таглаж, хэлээ гаргадаг байна. Японд гурван янзаар бөхийж мэндлэн харилцагч хүнээ хэр зэрэг хүндэтгэж байгаагаа илэрхийлдэг. Европчууд малгайгаа голдуу зүүн гараараа бага зэрэг өргөөд хөнгөн бөхийж мэндэлдэг.
Энэ мэтчилэн олон янзын мэндлэх заншил байдаг боловч ажил хэрэгч харилцааны ёс журманд дараах дүрмүүдийг үндэс болгодог.
-Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй түрүүлж мэндчилдэг.
-Залуу хүн настай хүнтэй түрүүлж мэндэлнэ. Залуу эмэгтэй настай эмэгтэйтэй г.м.
-Бага албан тушаалтан нь ахлах албан тушаалтантайгаа түрүүлж мэндэлнэ.
-Гудамж талбайд эмэгтэй хүний гарыг үнсдэггүй. Зөвхөн нөхөртэй эмэгтэйн гарыг үнсдэг.
-Ахмад настай хүнийг танилцуулахдаа тэдний нэр алдар, цол, гавьяаг заавал хэлнэ.
-Эмэгтэй хүний гарын үнсэхдээ уруулаа наадаггүй.
-Гэр бүлийн хоёр хос хоорондоо тааралдвал эхлээд бүсгүйчүүд хоорондоо мэндлэх ба дараа нь эрэгтэйчүүд нь мэндэлдэг ёстой.