Нэрийн хуудасны тухай товчхон

Сүүлийн жилүүдэд ажил хэрэгч хүмүүсийн хүрээнд нэрийн хуудсыг албан ба албан бус харилцаанд өргөн ашиглах боллоо.
Нэрийн хуудас таны овог нэр, албан тушаал, компанийн ажлын чиглэл, албан хаяг зэргийг тодорхойлохоос гадна баяр хүргэх, эмгэнэл илэрхийлэх, хаяг өөрчлөгдөх, бусад мэдээллийг хүргэх бололцоог өгдөг. Иймээс танд нэрийн хуудсыг хэрхэн яаж ашиглах тухай мэдлэг заавал шаардлагатай.
Нэрийн хуудас
-Албаны овог нэр, албан тушаал /бүтнээр/, овог нэр, албан тушаал товч
-Ажил хэргийн Албан байгууллага, пүүс компанийн нэр овог нэр, албан тушаал /эрдмийн зэрэг цол, хэргэм байж болно/, хаяг, ажлын утас, факс, телекс г.м.
-Чөлөөт Албан байгууллагын нэр, овг нэр /фото зурагтай байх тохиолдол бий/, албан тушаал, ажил мэргэжил, хаяг, ажлын утас, гэрийн утас г.м гэсэн гурван төрөлд хуваагддаг. Хэмжээний хувьд гол төлөв 5х9 хэмжээтэй, ихэвчлэн нэг талтай байдаг.
Ажил хэргийн нэрийн хуудсанд сүүлийн үед их чөлөөтэй хандах болсон бөгөөд энэ нь нэрийн хуудсыг хоёр талтай хийлгэх /эх хэл-англи хэл/, нэг талд нь өөрийн компанийн танилцуулга багтаах зэргээр харагдаж байна.
Нэрийн хуудасны үсгийн шрифт нь ямар нэг тодорхой журам хязгаар байхгүй.
Чанар муу цаас, ердийн хэрэглээний хэвлэх машинаар хэвлэсэн нэрийн хуудсыг хэрэглэдэггүй.
Нэрийн хуудасны цаасны өнгө нь ёс журмынхаа дагуу цагаан өнгөтэй байдаг. Одоо үед ажил хэрэгч хүмүүс нэрийн хуудсанд алтан, мөнгөн, хар, улаан, ягаан г.м бүхий л өнгийг чөлөөтэй ашиглах болжээ.
Нэрийн хуудсыг ашиглах журам
Нэрийн хуудсыг өдөр тутмын үйл ажиллагаанд өргөн ашигладаг. Нэрийн хуудсыг дараах тохиолдлуудад ашиглана.
1.Албан, албан бус уулзалт яриа, гэрээ хэлцлийн үед танилцах
2.Баяр хүргэх
3.Эмгэнэл илэрхийлэх
4.Талархал илэрхийлэх
5.Жич танилцах
6.Хүлээн авалтанд урих
7.Хаяг өөрчлөгдсөн тухай мэдээлэл өгөх
Нэрийн хуудас нь таныг бусдад илэрхийлэх болон мэдээлэх анхны толь бичиг юм.