Ерөнхийлөгчийг унагах операци үргэлжилж байна

Гэвч МАХН-ын Удирдах зөвлөл арай өөр операци зохион байгуулж буй бололтой. Учир нь наймдугаар сард Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Жанцангийн хугацаа дуусна. Түүний суудалд хэнийг тавих нь өдгөө Ж.Бямбадорж Цэцэд орж ирснээр тодорхой болж байх шиг.
Тэр бүхний эцэст МАХН-д ямар ашиг гарах вэ? Өрөөр хэлбэл Ж.Бямбадоржийг Үндсэн хуулийн Цэцийн даргад зүтгүүлэх нь МАХН-д юу авчрах бол? Энэ удаагийн парламентад олонхи болж чадаагүйнхээ зарим шалтгааныг Ерөнхийлөгчөөс хайх болсон тэд давхар санаа агуулж байгаа бололтой.
Хагас жилийн емнөөс Ерөнхийлөгч Н.Багабандийг унагах гэсэн оролдлого МАХН-ын зүгээс хүчтэй идэвхжиж эхэлсэн юм. Гол шалтгаан нь он солигдох мөчид Н.Энхбаяр тэргүүтнүүд Их өрийг тэглэсэн хэмээх сценараа тоглож байхад Ерөнхийлөгч Энэ жил бол Монголын ард түмний хувьд шинэ сонголтын жил байх болно хэмээсэн. Үүнийх нь төлөө МАХН-ын Удирдах зөвлөлөөс түүнд шаардах бичиг илгээж хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхийг ширүүхэн анхааруулсан байдаг. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн турш сөрөг хүчингүй туйлсан тэдэнд парламентын нээлт хаалтын чуулган дээр хатуухан үг хэлэх болгонд түүний эсрэг шидэх улс төрийн чулуу олширсныг хэн хүнгүй санаж байгаа. Тэр ч байтугай, зарим гишүүнээ Ерөнхийлөгчийн фракц хэмээн намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авч, тэднийг цаазалсан ч багадах тухай намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн мэдэгдэж байлаа. Энэ мэт Ерөнхийлөгчийг хардсан сэрдсэн хэрүүлтэйгээ сонгуульд орж ялагдал хүлээсэн. Олонхи болох итгэл дүүрэн байсан МАХН-д Ард түмний шинэ сонголт таалагдаагүй гэдгээ орон даяар мэдэгдээд удаагүй байтал Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг зарласан нь шархтай газар нь давс үрсэнтэй адил болсон биз.
Монгол Улсын Еренхийлөгч хуулинд заасан эрхийн-хээ дагуу УИХ-ын чуулганыг хоердахь удаагаа зарлаад хуралдуулж чадсангүй. Чадсангүй ч гэж дээ МАХН түүний зарлигийг эс тоов. Нийт ард түмний үндэсний эа нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг МАХН-ын хувьд нохой хуцсаны дайтай санагдах болсноо хоердахь удаагаа нууж хаах зүйлгүйгээр ил тод харууллаа. Хэдийгээр УИХ-д төлөөлөлтэй намуудын дарга нар Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах зөвшилцлөө ам-жилттай эхэлсэн ч Ерөнхийлөгчийнхөө зарлигийг хүндэтгэн үзэж болох байлаа. Чуулганы нээлтийг товлон хуралдуулах нь намуудын удирдлагуудын мэддэг зуйл биш бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгчийн зарлигийг үл хүндэтгэх нь нийт ард түм-нийхээ эв нэгдлийг уландаа гишгэж байгаатай адил биш гэж үү. Ерөнхийлөгч гэдэг албан тушаалын ард зөвхөн Нацагийн Багабанди байдаг юм биш. Түүний ард ард түмний үндэсний эв нэгдэл оршдог.
МАХН-ын Ерөнхийлөгчийг унагах ээлжит алхам Ж.Бямбадоржийг Үндсэн хуулийн Цэцэд оруулснаар үргэлжилж байгаа гэдгийг өдгөө хэн хүнгүй таамаглан ярих боллоо.
(өдрийн сонин 2004.07.26 184)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button