Зөвшилцлийн анхны алхмыг хийв

Үүгээр бол долдугаар сарын 17-нд дахин санал хураалт болох ёсгүй байжээ. Туе тойрогт эвелээс нэр дэвшигч Сам.Отгонбаяр Сонгуулийн ерөнхий хороонд хандлаа. АНУ-аас Монголд суугаа элчин сайд Памела Слуц дахин сонгууль зөрчил ихтэй болсныг анхааруулан Сонгуулийн ерөнхий хороонд бичиг явуулсан юм. МАХН-аас УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт нэр дэвшсэн Д.Сугар давж заалдах сураг сонсогдоод өнгөрөв.
Хуучин УИХ бүрэн эрхээ дуусгаж пүрэв гаригт эцсийн хуралдаанаа хийв. Түүгээр амжуулаад хоёр ч хууль баталж УИХ-ын дэд дарга Ж.Бямбадоржийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томиллоо. УИХ-ын дэд дарга, гишүүнээс зэрэг чөлөө-лөгдсөн Ж.Бямбадоржийн бүрэн эрх ангийн нөхдөөсөө цаг орчмын өмнө ийнхүү дуусгавар болж чуулганы танхимыг орхин гарсан юм. Хаалтын хуралдааны дараа эрхэм гишуүд дурсгалын зураг татуулан УИХ-ын даргадаа үнсүүлж дурсамж гардлаа. Сөрөг хүчингүй гэ-сэн тодотголтой энэ парламент ийнхүү түүх болон үлдлээ.
Шинэ УИХ-д Эх орон-Ардчилал эвслээс сонгогдсон гишүүд М.Энхсайханаар
ахлуулсан түр бүлэг байгуулан Үндэсний эв нэгдлийн Засгийн газар бүрдүүлэх ху-вилбар дэвшүүллээ. МАХН, эвсэл хамтран төр, засгаа бүрдүүлэх саналыг тэд гаргасан юм. Эвслийн санаачилгаар пүрэв гаригийн Дашнямтай өлзийт сайн өдрийн морин цагт парламентад суудалтай намуудын удирдлагын зөвшилцөх уулзалт эхэлж зөвшин хамтрах анхны алхмаа хийсэн нь долоо хоногийн онцлох үйл явдал болов.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт АНУ-д хийсэн төрийн айлч-лалаа өндөрлөлөө. Онц ач холбогдолтой энэ айлчлал улс төрийн эх захгүй үйл явдал дунд дуулиан муутайхан өнгөрөв. Америкийн тал Монголын сонгуулийн үр дүнг анхаарч ардчиллын төлөөх ард түмний сонголтод талархал илэрхийлснээ Ерөнхийлөгчөөр дайлгасан юм билээ.
Айлчлалаас дөнгөж аяны дөрөө мулталсан ноён Ерөнхийлөгч долоо хоногийн сүүлчийн ажлын өдөр шинэ парламентын анхдугаар чуулганы хуралдааныг үргэлжлүүлэх тов зарласан юм. Өмнө нь намууд зөвшилцөж 26-нд хуралдааныг үргэлжлүү-лэхээр тохироод байв. Гэвч гишүүдийг тангараг өргөх хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн тааллаар чуулганыг товлон зарлах эрхтэй билээ. Энэхуралдаанд МАХН-ын гишүүд ирээгүйгээс анхдугаар чуулганы хуралдаан хоёр дахь удаагаа тасалдав. Баасан гаригийн орой МАХН-ын дарга Н.Энх-баяр, Ардчилсан намын дарга М.Энхсайхан нар Ерөнхийлөгчтэй уулзан чуулганыг 26-нд үргэлжлүүлэхээр тохирч чадлаа.
Афины зуны олимп эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдэв. Монголын нэрийг Японд дуурсгаж яваа Асашёорюү Дагвадорж олимпод оролцох монгол тамирчдын өмсөх хувцсыг ивээн тэтгэж гардуулан өглөө. Өвөрхангайн Хархоринд Монголын шигшмэл хурдан морьдын Их хурд уралдаан болж адууны хорхойтнуудыг хуйлруулан Аагим халуунд нэрвэгдэж байсан Монгол оронд долоо хоногийн сүүлээр сэрүүн салхи сэвэлзэж бөгчимдөж залхсан олны дотрыг онгойлгов.
(өдрийн сонин 2004.07.26 184)