УИХ-ын гишүүнээр сонгогдсон З.Энхболдыг СЕХ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна

Тойргийн хорооны тогтоолд … Санал хураалтад оролцогчдын хүчинтэйд тооцсон сана-лын 6288 буюу 50.13 хувь нь З.Энхболдын төлөө саналаа өгсөн байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 38 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн З.Энхболдыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсугай хэмээн зааж, хорооны
гишүүд З.Энхболдод УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг 2004 оны зургадугаар сарын 30-ны өдөр гардуулсан.
Ард түмний энэхүү сонголт нэр дэвшигч Д.Сугар болон эрх баригчдад таалагдсангүй. Иймд МАХН-ын Өвөрхангай аймгийн сонгуулийн штаб Тарагт сумын Туяа багийн гэх нэр хаяг нь тодорхой бус 400 гаруй иргэдийн нэрийг барин 24 дүгээр тойргийн хорооны дээр дурдсан тогтоолыг хүчингүй болгуулахаар Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд мэн сарын 30-ны өдэр гомдол гаргасан юм. СЕХ нь энэхүү гомдлыг хуульд заасан журмын дагуу гаргасан эсэх, хууль зүйн үндэслэлтэй эсэхийг нягтлан шалгалгүй, эрх баригчдын захиалга, хүсэлд нийцүүлж, тойргийн хорооныхоо тогтоолыг хүчингүй болгох, туе тойргийн 48 дүгээр хэсэгт дахин санал авалт явуулах тухай 38 дугаар тогтоол гэгчийг хууль бусаар гаргав. УИХ-ын сонгуулийн хуулийн 40 дүгээр зүйлээс үзэхэд сонгуулийн хэсэгт явуулсан санал авалтыг хүчингүй болгох бүрэн эрхийг зөвхөн тойргийн хороо эдлэх ёстой. СЕХ хуулийн энэхүү заалтыг уландаа гишгэн ямар ч хамаагүй арга хэрэгелээр ард түмний сонголтыг үгүйсгэх, будилуулахыг санаархсан нь туе хорооны ихэнх гишүүд хараат бус байж чадахгүй, МАХН болон эрх баригчдын шууд нөлөөнд байгааг харуулж байна.

Шүүх СЕХ-ны шийдвэрийг илт хууль бус хэмээн үзэв
СЕХ-ны дээр дурдсан хууль бус шийдвэрийг хянуулах зорилгоор З.Энхболд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж гомдол гаргасан ба уг гомдлыг шүүх хүлээн авч хэрэг үүсгээд 2004 оны долдугаар сарын 9-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуу-лийн 70 дугаар зүйлийн 70.2.3-д заас-ныг үндэслэн … СЕХ-ны 38 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг лээн зөвшөөрсүгэй хэмээн шийдвэр гаргасан. Ийм шийдвэр оны долдугаар сарын 9-нд гарсан өдрөөс хойш даруй 17 хоног өнгөрөөд байгаа боловч 24 дүгээр тойрогт явагдсан сонгуулийн дүнг УИХ-ын сонгуулийн хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлэхээс СЕХ үндэслэлгүйгээр татгалзсаар байна.
Харин ийнхүү татгалэах болсон нь Д.Сугарын долдугаар сарын 20-ны өдөр СЕХ-нд гаргасан өргөдөл бололтой. Уг нь СЕХ 2004 оны долдугаар сарын 5-ны өдрөөс хойш сонгуулийн холбогдолтой аливаа маргаан гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзах тухайгаа мэдэгдсэн ба энэ үндэслэлээр Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшигч Х.Хулан, С.Жаргал, Б.Дэлгэрмаа зэрэг олон нэр дэвшигчийн гомдлыг хүлээн аваагүй билээ.
Гэтэл яагаад МАХН-аас нэр дэвшигч Д.Сугарын гомдлыг сонгууль явагдсанаас хойш 23 хоногийн дараа буюу долдугаар сарын 20-нд хүлээн авч байгаа нь ул ойлгогдож байна. Үүнийг эрх баригчдын нөлөө, дарамттай холбон тайлбарлаж болох биз ээ. Түүнээс биш Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 04 дүгээр шийдвэрийн … Д.Сугар нар СЕХ-нд хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхийг хязгаарлахгуй болохыг дурдсугай гэснийг иш үндэс болгомооргүй юм. Учир нь, шүүхийн шийдвэрийн хуульд заасан журмын дагуу гэсэн нь гомдол гаргах хугацаа, гомдлыг хүлээн авч хянах боломжтой эсэх зэргийг сонгуулийн хуульд нийцүүлэн шалгах тухай санааг агуулж байгаа юм. Үүнээс гадна Д.Сугар сонгуулийн тойргийн болон ерөнхий хорооны шийдвэрийн талаар гомдол гаргах эрх нь шүүхийн тогтоолд заасан заагаагүй хэзээд нээлттэй буюу хязгаарлагдахгуй юм. Ер нь Д.Сугар эсхүл СЕХ шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа бол хуульд заасны дагуу дээшээ буюу Улсын дээд шүүхэд л гомдлоо гаргамаар юм. Монгол Улсын Үндсэн хуулийн хорин долдугаар эүйлийн 4 дэх хэсэг болон УИХ-ын сонгуулийн хуулийн 38 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудаас үээхэд сонгууль явагдсанаас хойш 15 хоногийн дараа СЕХ сонгуулийн холбогдолтой өргөдөл гомдол хүлээн авах, улмаар хянан шийдвэрлэх боломжгүй болох нь илт байна. Түүнчлэн Д.Сугарын 2004 оны долдугаар сарын 20-нд гаргасан гомдлын агуулга, ундэслэл нь өмнө нь түүний өргөдлийг үндэслэн МАХН-ын сонгуулийн штабаас гаргасан гомдлынхтой ижил байгааг СЕХ харгалзан үзээд шүүхээр ийм асуудал нэгэнт шийдвэрлэгдсэн учир гэдэг үндэслэлээр буцаах ёстой билээ. Учир нь, Д.Сугарын гомдолд дурдсан асуудлаар урьд нь СЕХ шийдвэр гаргасан ба түүнийг нь шүүхээс илт хууль бус, үндэслэлгүй хэмээн хүчингүй болгох шийдвэр гарчихсан байгаа шүү дээ.

З.Энхболдыг УИХ-ын гишүүнээр сонгосон тухай тойргийн хорооны шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна
Дүгнэж хэлбэл, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн хорооны 24/01 дугаарын тогтоол, мэн дээрээс нь СЕХ-ны 2004 оны 38 дугаар илт хууль бус тогтоолыг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр өнөө хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. Энэ тогтоолын дагуу З.Энхболд УИХ-ын гишүүнээр сонгогдож, гишүүний түр үнэмлэхээ авсан билээ.
Ард түмний энэхүү сонголтыг эрх баригчид, СЕХ хүлээн зөвшөөрч Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлэхээс яагаад татгалзэад байна вэ? Тэдэнд ард түмний сонголт таалагдахгүй байгаа юм уу?
(өдрийн сонин 2004.07.26 184)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button