76 сумын эмнэлэг, гүүр ярьдаг УИХ болох вий

Үүнээс нэг зүйл тодорхой байна. Сонгуулийн одоогийн мөрдөж буй хууль бульхай, луйвар гарахыг зогсоож чадахгүй, нух цоорхой ихтэй хууль байгаа ажээ. Энэхүү хуулийг шинээр байгуулагдах УИХ-д орсон улс төрийн хучнуүд хамтран засварлахгүй бол цаашид Монголын төрийн сонгууль мөнгөөр, бульхайгаар
явагддаг жишиг тогтох аюултаи болжээ. Хэрэв эл байдлыг засахгүй аваас, нэгдугээрт, ардчилсан сонгуулийн унэ цэнэ эрс буурах, хоёрдугаарт, цаашид мөнгөтэй, сүүхээтэй болгон УИХ-д сонгогдож, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд сөрөг үр дагавартай болох, гуравдугаарт, Монголын улс төрд цэвэр ариун өрсөлдөөн үгүй болох зэрэг бодоход ч хүнд үр дагаварт хүргэх аюултай байна.
Өөрсдөө ийм аргаар сонгогдсон хүмүүс энэ хуулиа өөрчилж чадах уу гэсэн асуулт зүй ёсоор урган гарах нь ойлгомжтой. УИХ-д МАХН-аас ч, Эх орон-Ардчилал эвслээс ч эрүүл ухаанаар сэтгэн боддог хумуүс сонгогдсон байгаа. Тэдгээр хүмүүсийн ардтумнийхээ өмнө хүлээх хариуцлага, улстөрчийн томоохон шалгуур нь энэ болох болно.
Нийгмийн сэтгэхүй өөрчлөгдсөнийг энэ сонгууль харууллаа
Энэ удаагийн сонгууль нийгмийн сэтгэхүй асар их өөрчлөгдсөнийг харүуллаа. 1990 онд гаван настай байсан хүүхэд энэ удаа санал өгч байна. Бухэлдээ нэр дэвшигчид ч, сонгогчид ч хэрэглээний сэтгэхүйгээр оонгүульд хандсаныг тэм-дэглэх нь үнэнд нийцэх болов уу. Эвслээс дэвшуүлсэн 10000 төгрэг хүүхдэд өгөх урианд МАХН ч шахагдан шинэ гэр бүлүүдэд 500 000 төгрөг гэх мэтээр мөрийн хөтөлбөр дэвшүүллээ. Энэ бол сонгогчдын хэрэглээний сэтгэхүйг хөөрөгдөн, өөрсдөө ч энэхүү сэтгэхүйгээр залүурдуулсан хэрэг боллоо. Ирэх дөрвөн жилийн хийх ажлаа ам амандаа уншицгааж, зарим үед 2004 оны зургадугаар сардл Монгол Улс бүрэн хөгжчих гээд байгаа мэт сэтгэгдэл төрмөөр шахуу харагдаж байлаа. Уул нь улс орны хөгжлийн бодлогыг 250 нэр дэвшигч туе тусдаа, тойрог, тойргоор нь амлах бишсэн бил үү? Ингэж бодоод эргэж харахаар сонгуулийн тогтолцоо, үзэл баримтлалыг эре өөрчлөхгуй бол УИХ-ын сонгууль гэдэг нийгмийн сэтгэхүйг хэрэглээний тал руу хөөрөгдөж, улс орны хөгжлийн бодлогыг гажуүдуулах хэрэгсэл болон хувирах аюул бас байна гэсэн бодол төрж байна.
Хэдийгээр МАХН-ын ч, Эвслийн ч мөрийн хөтөлбөрт өөр олон зүйлс байсан боловч сонгогчдын толгойд мөнгөний дүн нь голцуу хадгалагдан үлдэж, энэ зуны сонгуулийн өнгийг тодорхойлон өнгөрлөө. Нийгмээрээ, нийтээрээ өнгэ мөнгеий уралдаанд оролцох шиг болсон энэ сонгууль Монголын нийгэм цаашид яаж хөгжих ёстой вэ гэсэн томоохон асуулт бидний өмнө тавиад өнгөрөх шиг боллоо.
Үзэл баримтал бус өнгө мөнгөний уралдаан боллоо
Үзэл баримтлалын хувьд Эвслийн хувьд нэлээд бэрхшээлтэй байсан нь ойлгомжтой хэрэг. Зүүний, хэт зүүний болон барууны үзэл баримтлалтай намууд нэгдсэн тохиолдолд улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн цогцүзэл баримтлал гаргах нь бараг бүтэхгүй шахам дээрээ тулна. МАХН-ыг авч хаяна гэсэн үндсэндээ цор ганцүзэл дээр нэгдсэн улс төрийн хүчнүүд нийтлэг хөтөлбөр гаргах боломжоор хязгаарлагдсан тул мөнгөн амлалтаар сонгогчдыг татах оролдлого хийхээс өөр арга байгаагүй гэж хэлэхэд бараг болох байх.
МАХН Социнтернд гишүүнээр элссэнээс хойш зүүн төвийн үзэл баримтлал дээр тулгуурласан улс төрийн хүчин болж төлөвшиж байгаа. Мөрийн хөтөлбөр нь улс орны хөгжлийн асуудлууд дээр нэлээд төвлөрсөн байдлаар гарсан. Гэхдээ нөгөө улс төрийн хүчнийхээ дэвшуүлеэн уриа лоозонд багагүй хөтлагдөн, популист арга хэмжээг мөрийн хөтөлбөртөө бас оруулсан. Энэ нь мөрийн хөтөлбөрийн ихэнх арга хэмжээнуүдийг бүрхэгдүүлэн, сонгогчдын толгойд зөвхөн тоолох мөнгөний тоо үлдэх хэмжээнд хүргэсэн байж болох талтай.
Ерөнхийдөө улс төрийн хүч-нүудийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүд ч, сонгуулийн үйл явц ч мөнгөнд ихээхэн захирагдсан байдалтай явагдлаа. Хэрэв бид үүнийг цаашид засан залруулж авахгүй бол цаашид мөнгө, эд бараанд түшиглэсэн сонгууль өргөн дэлгэр хэм-жээгээр явагдаж, нийгмийг бүхэлд нь уруудах зам руу хөтлөх аюултай тулгарах болно. Нөгөөтэйгүүр, олон нийтийн дунд ядуурал чамгүй хэвээр байж, өнөөдрийн өгч байгаа цөөхөн мөнгийг л авч байвал хэн ялах нь хамаагүй гэсэн сэтгэлгээг ч сонгууль харуулж байна. 2000-2002 онд болоон ган, зудын улмаас малгүй иргэдийн тоо өсч, хот суурин газ-руудад олноор нүудэллэн ирж суурьших, хотын ажилгүйчүүдийн эгнээг нэмэгдүүлэх, маргаашаа бодохоосоо өнөөдөр бор хоногийг яаж өнгөруулэх вэ гэсэн асуултад тулгарсан хүмүүсийн тоог нэмэгдүүлжээ. Энэ нь мөнгийг оонгуульд ашиглах сонирхлыг улстөрчдийн дунд нэмэгдүулэх нөхцөл болсон байна.
Сонгуулийн тогтолцооны гажуудал
Энэ удаагийн сонгууль бас нэгэн сургамж бол сонгуулийн тогтолцооны гажуудлыг харуулсан явдал юм. Сөрөг хүчин хэт цөөн байна, тэднийг жаахан нэмэх хэрэггэй гэсэн ойлголт нийтдээ олон тойргуудад савлагаа уусгэснийг бас угүйсгэх аргагүй. 1996 оны сонгууль мэн иймэрхуү байдалтай болсныг бид санаж байгаа. Энд сонгогчдын узэл бодлыг буруу зөв гэж хэлэх гэсэн бус, харин бодол, сонголт хоёрыг зөрүүлчих гээд байдаг тогтолцоог шүүмжлэх гэсэн юм.
МАХН-ын заегийн эрх барьсан дөрвөн жилд хийж бүтээсэн зүйл их бий гэдгийг хүмүүс хулээн зөвшөөрдөг. Гэхдээ цөөнх хэтэрхий бага байсан нь улс төрийн амьдралыг сонирхолгуй болгож, тэднийг олшруулах хэрэгтэй юм гэсэн сэтгэлгээг буй болгосон. Энэ нь бидний 2000 оны сонголтоос уудэн гарсан ур дагавар.
Мөн сонгуулийн тогтолцоо маань хувь хүний имижийг ихээхэн тушиглэсэн тогтолцоо тул дэвшигч-дийн хооронд бие биесээ муулах, нэр хүндийг нь унагаах гэсэн бохир оролдлогуудыг ч урин дуудах нэгээхэн ундэс болсон гэлтэй. Цаашид энэхуү тогтолцоог солихгуй бол 76 тусдаа хүн сонгоход ч хүрэхийг угүйсгэх аргагүй. Чингэвээс, нөгөө улс орны хөгжил бодлого энэ тэр бүгд үгүй болж, 76 сумын эмнэлэг, гүүр ярьдаг УИХ болж хувирвал Монголын ардчилалд асар том цохилт болно.
Хувь хүний нэр хүндийг дагасан сонгууль явдаг хэвээр байх сонгуулийн тогтолцоо нь Монголын улс төрийн хүчнүүдийн төлөвшлийн үйл явцад ч мэн сөргөөр нөлөөлөх фактор болох бололцоотойг энэ удаагийн сонгууль харууллаа. Үзэл бодлоо биш, хувь улстөрчийг дагасан намууд байсан хэвээр байгаа нь улс төрийн намуудыг үзэл баримтлалаар нь төлөвшуүлэх бус, тус намд орох хүмүусийн албан тушаал, ашиг хонжооны сонирхлыг дөвийлгөх хэлбэрээр улс төрийн төлөвшил явж болохгүй гэдэг нь ойлгомжтой. Ууган улс төрийн хучин болох МАХН ч бага зэрэг популист арга хэмжээнүүд руү татагдан орсон нь Монголын улс төрийн цаашдын телөвшилд нааштайгаар нөлөө-лөхгүй л болов уу. МАХН ч цаашид өөрсдийн сонгосон зүүнтөвийн үзэл баримтлал дээрээтөлөвшин аливаа популист уриа лоозонгоос татгалзах шаардлагатай гэдгийг сонгууль бас харууллаа. Монголын улс төрийн төлөвшил цаашид үзэл бодлын зарчмаар явах ёстой, хувь хуний байр сууриар явах ёсгүй гэдэг дээр хэн хүнгүй санал нийлэх байх. Тэгэхээр сонгуулийн тогтолцоо үуний эсрэг буе, харин үунийг дэмжсэн байдалтай байх ёстой гэсэн логик дүгнэлт бас гарч ирэх нь дамжиггүй хэрэг болох юм.
Сонгуулийн тогтолцоо боловсронгуй бусаас гадна сонгуулийг хэрэгжүүлэгч байгууллагын асуудалд ч анхаарал хандуулах шаардлагатай байгааг энэ сонгууль харууллаа.
Сонгуулийн хэсэг, хороодод ажил-лаж буй хүмуүс янз бүрийн байдлаар улс төрийн хучнүүдэд үйлчилеэн хэрэг явдал ихээр гарсан нь мөнганий нөлөөнд сонгуулийн хэсэг, хороодын нэлээдгүй ажилтнууд орсныг батлан харуулж, энэ асуудлыг засч залруулахгүй бол сонгуулийн тогтолцоо гажуудахад бэлэн байгааг ч нотоллоо.
Реклам сурталчилгаа ямар байв аа?
МАХН-ын сурталчилгаа ихэдлээ гэсэн яриа их сонсогдож байна. Сурталчилгаа нь үндэсний төв телевиз, Улаанбаатар хотод байрлуулсансамбарууд дээр түлхүү байсан байдал ажиглагдсан. Сонин хэвлэлүүд хоер талын аль нэг галд нь орж үйлчилж байсан бол1лл цдөр тутмын хэвлэлүүд, чөлөөт сонинууд хуваагдан сонгуульд оролңсон гэж дүгнэж болох юм. Би хувьдаа радио сонсдоггүй тул тэр талаар хэлэхэд бэрхшээлтэй байна.
Гол нь энэ жилийн сурталчилгааны онцлог нь хоёр тал бие биенээ дайран довтолсон сурталчилгаа ихээр хийсэнд оршиж байна, Сонгуулиин оурталчилгааны явцад нэлээдгүй улайрсан, давшсан байдал аль аль талд нь харагдаж байсан нь бас л нэгийг бодоход хүргэлээ. Цаашид хувь хүн дээр төвлөрсөн сонгууль хийх хандлага хүчтэй болох юм бол хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр дамжин, бие биесээ муулах, гоочлох хандлага хүчтэй болж, ёстой нөгөө тамын тогооны үлгэрээр монголчууд бид бие биесээ доош нь хийдэг сонгуультай болж хувирах нь ээ. Уул нь гадаад улс гүрнүүдийн сонгуулийг харвал асуудлаар дамжин маргалДдаг, уралддаг улс төрийн соёл нэлээд хүчтэй харагддаг. Гэтэл манайд энэ асуудлыг би ингэж шийдэх саналтай байна гэж маргалдахаасаа, энэ хүн ингэж идсэн, тэр хүн тэгж уусан, энэ банкийг энэ хүн дампууруулсан гэх маягийн муучлах өрсөлдөөн хүчтэй гарлаа. Энэхуү харамсалтай үйл явцын эцсийн ур дүн нь олон нийт төрд хүчээ өргөх ёстой түшээг зөвхөн идэх, уухын дон шүглэсэн хүн мэтээр ойлгоход хүрч, тэгвэл хэдэн цаасыг нь өгөөд байвал авчихъя л даа гэсэн сэтгэхүй гүнзгийрэх нь цаашид хуулийг үл тоомсорлох, даган биелүүлэхгүй байх хандлагыг ч гүнзгийрүүлнэ.
Бас нэгэн зүйл гэвэл, энэ удаагййн сонгуулиар сонгогчдод зөв зүйтэй, цэгцтэй ойлголт, мэдлэг төлөвшүүлэх талд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдтун маруухан ажиллалаа. УИХ-д сонгогдсон хун тоглоомын талбай барьж, архи тарааж, хонь хаталан найрлаж суудаг, тойрогтоо байгаа хүнд ажил олж өгдөг, байрны зээл бүтээж өгдөг, цахилгаан гэрлийг нь залгаж өгдөг, за тэгээд том дарга болдог мэтээр ойлгох нь түгээмал болжээ. Гэтэл УИХ-д сонгогдсон хүн хууль баталдаг, тэр хууль нь иргэд бидний амьдралыг зохицуулдаг тухай өргөн дэлгэр ойлголтыг сонгогчдод өгөх талаар хангалтгүй л байна. Хууль гээч зүйл ер нь юу байдаг, туүнийг даган мөрдүүлснээр ийм хэрэггэй гэдгийг нь хүмүүст хүргэж чадсан бол УИХ-д нэр дэвшсэн хүнээр дүүргийн Засаг даргын ажлыг хийлгүүлж, Дэд бүтцийн яамны газрын даргын хийх ажлаар оролдуулж байх хэрэггуй л байсан байх. Харин ч түмнээс сонгогдсон түшээ нар ард иргэдийн асуудлыг шийдвэрлэх хууль санаачлан, түүниигээ хэрэгжуулэх арга зам дээр толгойгоо гашилган суух нөхцөлийг бүрдүүлэх байсан болов уу.
Төгсгөлийн оронд
Сонгууль сонгууль гээд хүн бур улстөржиж буй энэ үед уншигчидтай өөрийн бодлоо хуваалцмаар санагдсан тул цөөн хэдэн санаа хэлхлээ. Ямар ч атугай, дараагийн дөрвөн жил маргаан хэруүл ихтэй, хэвлэлийнхэнд бол бичих сэдэв ихтэйхэн, залууст бол телевиз үзэхэд сонирхолтойхон, харин ард бидэнд энэ том шоуны унийг төлөх дарамттайхан дөрвөн жил болох нь тодорхой болоод байна. Улс төрийн намууд зөвшилцөн их эвслийн засгийн газар байгуулах бололтой өнгө аяс харагдаж эхлэлээ. Нэгэн бодлын яах бол доо гэж түгшсэн олон тумний дотор наидварын гэгээ харагдаж эхлээд байгаа нь сайшаалтай. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг улстөрчид хоорондоо хэрхэн хамтарч, ажиллаж чадах вэ гэдгээс их л олон зүйл хамаарах болжээ. Үнэхээр хамтарч ажиллаж чадах аваас сүүлийн 14 жилд монголчууд бидний хэрэгжүүлж ирсэн ардчиллын бас нэгэн томоохон амжилт болох нь дамжиггүй.
Өнөөдөр зах зээл, ардчиллын эсрэг ярьдаг улс төрийн хучин Монголд бараг үгүй болжээ. Харин ард олныхоо амьдралыг тэтгэх, дээшлүүлэх тал дээр юу хийхээ улстөрчид маань ярилцах цаг ирсэн бололтой. Энэ завсар өнгөрсөн сонгуулиин сургамжийн талаар харилцан ярилцаж, хуулиа боловсронгуй болгон, тогтолцооны гажуудлыг засах, иргэдийнхээ боловсролыг дээшлүүлэх, дахин ийм шуугиантай, дуулиантай, будлиантай сонгууль хийхгүй байх тал дээр хамтран ажиллаасай. Чингэх нь Монголын ардтүмэндч, Монголын ардчилалд ч хамгийн тустай зүйл болох болно
(өнөөдөр 2004.07.26 173)