Хятадууд Орост ногоо тарьж, нутгийн фермерүүдийг зах зээлээс шахаж эхэллээ

Катя гэдэг орос нэртэй Лонг Хятадын хилээс холгүй орших Оросын нутаг дахь ажилч хичээнгуй хятад фермерүүдийн шинэ нүур царайг илтгэнэ.
Залуу оросууд Алс Дорнодын бяцхан тосгодоос автобусны тасалбар худалдан авч их хот руу урваж, газар тариалангийн салшгуй хэсэг болсон сангийн ажахуйдхаягдмал, мартагдсан газар болсон байлаа. Гэтэл одоо тэндхийн баялаг шимтэй газар руу нүүн шилжих хөдөлгөөн эрчимтэй явагдаж байна гэж Нerald Tribune онцлон тэмдэглэжээ.
Приморийн хязгаарт өдгөө газар түрээслэн үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын арилжааны таван пүус, хөдөө аж ахуйн 2390 хятад ажилчин, ургац хураагч бүртгэлтэй болжээ.
ОХУ өнөөг хүртэл БНХАУ-аас хүнсний бүтээгдэхүүн импортлон авч байлаа. Гэвч энэхүү чиг хандлага түргэн өөрчлөгдөж байна. Өнгөрсөн онд Оросоос Хятад руу гаргасан хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа Хар тэнгисийн бүсийн улаан буудайн экспорт долоо дахин өсч 86,74 мянган тоннд хүрчээ. Энэ он гарсаар таван сарын хугацаанд БНХАУ гадаад орнуудаас 1,49 сая тонн улаан буудай импортлон авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ес дахин их үзүүлэлт болж байна. Хятадын улаан буудайн нөөц хомсдож өнөөдөр 30 сая тонн орчимд хүрээд буй нь сүүлийн таван жилийн дундаж нөөцийн гуравны хоёр нь л үлдсэн гэсэн үг аж.
Economist сэтгүүлийн дэргэдэх шинжилгээний хэсгийнхний өнгөрсөн сарын дундуур хийсэн дүгнэлтийг үзвэл, Хятадын улаан буудайн импорт цаашид нэлээд өсөх хандлагатай. Туе улс 2003 онд 2,5 сая тонн улаан буудай импортлон авсан бол энэ онд долоон сая тонн, ирэх онд 10 сая тонн хүртэл өенэ хэмээн шинжээчид үзжээ.
Хятадын залуу хүн амын мөнгөн орлого өсч буй нь хүнсний хэрэглээний эрэлт тоггвортой нэмэгдэх гол хүчин зүйл болж байна. Гэвч хотжилт эрчимтэй хүрээгээ тэлж буй явдал хөдөө аж ахуйн талбай жил бүр хоёр хувиар хумигдах нөхцөл болж байгаа юм, Түүнчлэн усны хэрэглэз Хятадад эрс өсч байгаа нь ургацад хохирол учруулахад хүргэжээ.
Гэач Оростой хиллэх зурваст гэрэл харагдаж байна. Өнгөрсөн онд хүчин төгөлдөр болсон газар турээслэх тухай ОХУ-ын хууль гадаадын иргэдэд хөдөө аж ахуйн зориулалттай газрыг 49 жилээр түрээслэх боломж олгов. Хөдөө аж ахуйн бутээг-дэхуүний нэр төрөл олширсон, менежмент сайжирч, бордооны чанарт ахиц гарсан нь импортлогч ОХУ-ыг улаан буүдайн экспортлогч болгосон.
Коммунизмын үед ЗХУ Америкийн улаан буудайн ургацын 18 хувийг худалдан авч байлаа. Өнөөдөр ОХУ уйлдвэрлэлийн тун бага зардлаар Америкийг улаан буудайн зах зээлээс шахаж байна. АНУ-ын хөдөө аж ахуйн яамны урьдчилсан мэдээгээр, энэ онд Орос, Украин, Казахтсан дэлхийн зах зээл дээрх нийт улаан буудайн 11 хувийг нийлүулэх аж.
Ойрын арван жилд Оросын улаан буудайн ургац гуравны нэгээр өсөх магадлалтай байна. ОХУ өнгөрсөн долоо хоногт Хар тэнгисийн бүсээс БНАСАУ руу 35 мянган тонн улаан буудай илгээж, хүнсний анхны тусламж үзүүлэв.
Оросын Хар тэнгисийн бүс нутагт хятадуудын хөдөлмөрөөр хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэл сэргэж байна. Энэ үнэ боломжийн харин Хятад хэт хямд гэж Харбинаас ирсэн Лонг ярьжээ. Тэрбээр өргөст хэмх, байцаа, улаан лоолио хурааж аваад Хятад руу аваачдаггүй, Находка сууринд худалдцаг аж.
БНХАУ-ын хилийн орчимд байрладаг зарим аж ахуй хунсний ногоогоо Хятад руу экспортолж эхэлеэн ч тэд одоо орон нутгийн зах зээлд илүү анхаарал тавьж зарим оросуудын ярьж буйгаар бол, жимс ногооны монопольчлол явуулж байгаа аж.
Бөөний захыг хятадууд хяналтдаа авсан учраас оросууд яаж ч чадахаа больсон гэж орос фермер, 56 настай Сергей Юрченко халаглаж байна. Тэрбээр хятадэмэггэи Лонгийн теплицээс хэдэн километрийн зайд 40 га газар эзэмшдэг аж. С.Юрченко Катяг найзаа гэж боддог ч Би хятадуудаас юу ч худалдаж авахгүй, тэдэнд юу ч зарахгүй хэмээн ярина.
Хятадууд орос фермеруүдийг багалзуурдахыг оролдож байна. Тэд өөрсдөдөө алдагдалтайгаар, байцаагаа 50 копейкаар зарж байгаа нь ердөө л оросуудын наймааг устгах гэсэн бодлого гэж С.Юрченко нэмж хэллээ.
Лонг өнгөрсөн хавар Харбинаас Ю Манбо, Зян Сяоляч хоёрыгОрост дагуулан ирсэн аж. Тэд хэдийнэ Юра Саша гэсэн орос нэртэй болж амжжээ.
(өнөөдөр 2004.07.26 173)