УИХ-ын анхдугаар чуулган даваа гаригт үргэлжилнэ

Хоёр өдрийн өмнө эндээс гаргасан мэдэгдэлд дурдсанаараа л чуулганыг үргэлжлүулэх гэсэн хэрэг биз.
Эвслээс УИХ-д сонгогдогчдын дийлэнх нь товлосон цагт чуулганы танхимд байраа эзэлсэн байлаа. Тэдний зарим нь Өвөрхангайн Хархоринд болох Их хурд уралдаан руу явж байснаа буцаж ирсэн дуулдав.
12.00 цагийн үед чуулганы танхимд Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Батхишиг нар орж ирэв. Тэднээс нэг их хоцролгүй Төрийн тэргүүн танхимд орж ирлээ. Ерөнхийлөгч шууд индэрт гарч, Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг 2004 оны долдугаар сарын 9-ний өдрийн 11.00 цагт хуралдуулахаар товлон зарласан зарлигаа гаргасан.
Товлосон хугацаандаа эхэлсэн УИХ-ын анхдугаар чуулган МАХН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд намынхаа удирдлагын шийдвэрээр Ерөнхийлөгчийн зарлигийг зөрчиж. чуулганд оролцохгуй болсны улмаас шинээр сонгогдсон гишүүд тангарагөргөж, бүрэн эрхийг нь зөвшөөрөх болон хэлэлцэн шийдвэрлэвэл зохих зохион байгуулалтын бусад асуудлаа хэлэлцэх боломжгүй болсон тул чуулгзньн завсарлуулсан. Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх ёстой.
Монгол Улсын Ерөнхийлөгч нөхцөл байдалд хүлээцтэй хандахын сацуу АНУ-д албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордохын өмнө УИХ-д суудал авсан нам, эвслийн удирдлагад хандаж хоорондоо зөвшилцөн УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулах нөхцөл бүрдүүлсэн байхыг анхааруулж бас уриалсан. Цагхугацааны энэ боломжийг УИХ-д суудал авсан нам, эвслүүд зохистой ашигла-сан байх гэж найдаж байна.
Төрийн хэрэгзавсар зайгүй, тасралтгуй залгамжлагдах зарчим, ундэсний эв нэгдэл, нийт иргэн улсын ашиг сонирхлын үүднээс УИХ-ын анхдугаар чуулганыг долдугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдөр үргэлжлүүлэн хуралдуулах нь зүйтэй гэж үзсэнээ хоёр өдрийн өмнө миний бие Тамгын газраараа дамжуулан нам, эвсэл, тэдгээрийн сонгогдсон гишүүд, нийт иргэдэд мэдэгдсэн билээ. Гэтэл анхдугаар чуулган эдүгээ хоёр дахь удаагаа тасалдаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар Улсын Их хурлын гишүүн бол ард түмний элч мэн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэм-лэн баримтлах учиртай атал УИХ-д шинээр сонгогдсон зарим гишүүн нийтээр дагаж мөрдөх улсын хууль, зарлигийг үл хүндэтгэн, намын удирдлагын шийдвэрт захирагдан чуулганы ажиллагааг ийнхүү тасалдуулж байгаа нь үндэсний эрх ашиг, иргэд сонгогчдынхоо иггэл найдварт үл нийцсэн үйлдэл мэн. Хариуцлагаа ухамсарлан чуулганы ажилла-гаандаа хүрэлцэн ирэхийгтэд-гээр гишүүдээс шаардаж байна.
Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүдийг чуулганыхаа ажиллагаанд хүрэлцэн ирж энэ танхимд хуран цугларсан тохиолдолд Ерөнхийлөгч ямар ч үед хуралдааныг үргэлжлуүлэхэд бэлэн байна гэж хэлэв.
Тэгээд Ерөнхийлөгч танхимын дотор байх өөрийн суудалд залрав. Энэ үед нь АН-ын дарга М.Энхсайхан дөхөн очиж хэдэн үг сольж харагдлаа. Тэрбээр буцаж суудалдаа сууснаа Өчигдөр бид уулзаад төр, засгаа зөвшилцөн төвхнүүлье гэсэн. УИХ-ын анхдугаар чуулганыг энэ сарын 23, 26-ны аль тохиромжтой өдөр хуралдуулахаар тохи-ролцсон. Тэгээд аль өдрийг нь сонгохоо Ерөнхийлөгчид хэлж бас тохиролцох ёстой байсан. Гэтэл өнөөдөр өглөө би Энхбаяр даргатай уулзахад Ерөнхийлөгчид дуулгаж амжаагүй юм байна лээ. Чуулганыг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй. Хүрэлцэн ирээч ээ гэсэн хүсэлтийг МАХН-ынханд дамжууллаа. Тэд намынхаа байранд хуралдаж буй дуулдана. Тиймээс жаахан хүлээе. Тэгээд боломжгүй бол намуудын дарга нар Ерөнхийлөгч дээр уулзалдах нь зүйтэй гэж бодож байна гэлээ.
Үүний дараа МАХН-аас сонгогдогчдыг энэ танхимд орж ирсэн тохиолдолд би ирж анхдугаар чуулганыг удирдан үргэлжлүүлэхэд бэлэн пж хэлээд Ерөнхийлөгч танхимаас гарав. Энэ үед 12.17 цаг болж байлаа.
Эвслийнхэн орж гарч, хэсэг хэсгээрээ танхим дотор бөөгнөрөн энгүүн ярилцана. УИХ-ын Тамгын газрын дарга Н.Лувсанжав орж гарсаар байлаа. М.Энхсайхан ч хэсэг хугацаанд алга болов. Тэрбээр 13.10 цагт гаднаас орж ирээд, МАХН-аас сонгогдогчид чуулганд ирэхгүй байгаа шалтгаанаа УИХ-ын Тамгын газраар дамжуулан уламжлах гэж байгааг мэдэгдэв.
Н.Лувсанжав удалгүй орж ирээд нэгэн бичиг уншсанаас үзвэл урьд өдөр нь намуудын дарга нар уулзаад анхдугаар чуулганыг энэ сарын 26-ны өдөр үргэлжлүүлэхээр нэгэнт тохирсон. Энэ тухайгаа ч олон түмэнд мэдээлсэн. БНН-ын дарга ч мөн ийм ойлголттой байна. Сонгогдсон гишуүдийн маань зарим нь үүнд ажлаа зохицуулж, хөдөө гадаа явсан. Даваа гаригт чуулганыг үргэлжлүүлэх тохиролцоо хэвээр байгаа гэсэн агуулгатай байв.
Тиймээс АН-ын дарга М.Энхсайхан, чуулган өнөөдөр үргэлжлэхгүй нь тодорхой болсон тул 26-ны өглөө 11.00 цагт энд цугларахаар тохироод тарья гэсэн санал хэллээ.
Гэвч Э.Бат-Үүл, С.Ламбаа нар УИХ-ын анхдугаар чуулган хэзээ хуралдах, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх нь намуудын дарга нарын тохиролцоогоор шийддэг асуудал биш. Энэ бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаардаг асуудал. Тиим учраас УИХ-ын Тамгын газраар дамжуулж бидэнд хургэсэн МАХН-ын удирдлагын үгээр бид тарж байх нь буруу. Зарлаж эхлүүлсэн чуулганаа дахин завсарлуулах эсэхийг нь Ерөнхийлөгчөөс дуулж байж тарах эсэхээ шийдэх нь зөв гэж үзэж байлаа.
Ингээд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжавт Ерөнхийлөгчийн Тамгын газартай ярилцаж тэндээс хариу авчирч өгөхийг хусэв. Энэ үед цаг 13.20 болж байлаа.

Анхдугаар чуулганыг даваа гаригт хийхээр боллоо
Эх орон-Ардчилал эвслээс УИХ-д сонгогдсон гишүүд өчигдөр үдийн 14,00 цагт түр завсарласан. Хоёр цаг орчмын дараа буцаж цугласан тэд юутай ч ажлын цаг дуусахыг хүлээж, Ерөнхийлөгч чуулганы танхимд хүрэлцэн ирж магадгүй хэмээн найдаж байв.
18.00 цагийн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын дарга М.Энхсайхаи нар хамтдаа мэдэгдэл хийснээр өчигдрийн их хүлээлт, тодорхойгүй байдалд цэг тавьсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч тэднийг хүлээж авч уулзжээ.Энэхүү уулзалтын үеэр УИХ-ын анхдугаар чуулганыг ирэх даваа гаригийн 10.00 цагт эхлүүлэх саналыг Ерөнхийлөгч хэлсэн байна.
Үүнийг дэмжиж байгаагаа М.Энхсайхан, Н.Энхбаяр нар сэтгүүлчдэд мэдэгдээд, үүссэн нөхцөл байдал, асуудлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэх байр суурьтай байгаагаа илэрхийлцгээв.
(өнөөдөр 2004.07.24 172)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button