Багабанди Ерөнхийлөгчийн зарлигийг бүх нийтээрээ дагаж мөрдөх ёстой

Товлосон хугацаандаа эхэлсэн УИХ-ын анхдугаар чуулган МАХН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд намынхаа удирдлагын шийдвэрээр Ерөнхийлөгчийн зарлигийг зөрчиж чуулганд оролцохгүй болсны улмаас шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, бүрэн эрхийг нь зөвшөөрөх болон хэлэлцэн шийдвэрлэвэл зохих зохион байгуулалтын бусад асуудлаа хэлэлцэх боломжгүй болсон тул чуулганыг завсарлуулсан. Хууль тог-тоомжид нийцүүлэн гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх ёстой.
Монгол Улсын Ерөнхий лөгч нөхцөл байдалд хүлээц-тэй хандахын сацуу АНУ-д албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордохын өмнө УИХ-д суудал авсан нам, эвслийн удирдлагад хандаж хоорондоо зөвшилцөн УИХ-ын анхдугаар чуулганыг ху-ралдуулах нөхцөл бүрдүүл-сэн байхыг анхааруулж бас уриалсан. Цаг хугацааны энэ боломжийг УИХ-д суудал авсан нам, эвслүүд зохистой ашигласан байх гэж найдаж байна.
Төрийн хэрэг завсар зайгүй, тасралтгүй залгамжлаг-дах зарчим, үндэсний эв нэгдэл, нийт иргэн, улсын ашиг сонирхлын үүднээс УИХ-ын анхдугаар чуулганыг долдугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдөр үргэлжлүүлэн хуралдуулах нь зүйтэй гэж үзсэнээ хоёр өдрийн өмнө миний бие Тамгын газраараа дамжуулан нам эвсэл, УИХ-д сонгогдсон гишүүд, нийт иргэдэд мэдэгдсэн билээ.
Гэтэл анхдугаар чуулган эдүгээ хоёр дахь удаагаа тасалдаж байна. Анхдугаар чуулганыг өнөөдрийн 11.00 цагт эхлүүлэхээр товлон мэдэгдсэн боловч өдий болтол УИХ-д МАХН-аас сонгогдсон гишүүд танхимд хүрэлцэн ирээгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мэн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах учиртай атал УИХ-д шинээр сонгогдсон зарим гишүүд нийтээр дагаж мөрдөх улсын хууль, зарлигийг үл хүндэтгэн намын удирдлагын шийдвэрт захирагдан чуулганы ажиллагааг ийнхүү тасалдуулж байгаа нь үндэсний эрх ашиг, иргэд сонгогчдынхоо итгэл найдварт үл нийцсэн үйлдэл мэн. Хариуцлагаа ухамсарлан чуулганы ажиллагаандаа хүрэлцэн ирэхийг тэдгээр гишүүдээс шаардаж байна.
Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүдийг чуул-ганыхаа ажиллагаанд хүрэлцэн ирж энэ танхимд хуран цугларсан тохиолдолд Ерөнхийлөгч ямар ч үед хуралдааныг үргэлжлүүлэхэд бэлэн байна.
(өдрийн сонин 2004.07.24 183)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button