Хомхой долоовол

Хомхой дөнгөж эхэлмэгц вирусын эсрэг тос түрхдэг. Загатнаж байгаа хэсгийг тослоорой. Тосыг 2-3 цагийн зайтай байнга түрхэж тууралт үүсэхээс сэргийлнэ.
Нар хурцаар шарах үед салст хатаж, улмаар вирусын довтлох таатай орчин болдог. Юуны өмнө малгай өмсөж нүүр, уруул сүүдэрт байх талаар анхаар.