Эрэгтэй хүн зиндаагаасаа хамааран хоол сонгодог

Эрэгтэй хүн гэртээ аль болох ойр ресторанд орохыг хүсдэг бол эмэгтэй хүн болж өгвөл хотын төвийн ресторанд орох дуртай.
Эрэгтэй хүний хувьд тухайн ресторан моодонд орж байгаа эсэх нь огт хамаагүй. Зөвхөн түүний зиндааны юм уу, түүний хүндэлж явдаг хүмүүс ордог ресторанд орох дуртай. Гэтэл эмэгтэй хүн тухайн цаг үед моодонд орж байгаа ресторанд дурладаг.
Эрэгтэй хүн жижигхэн, тохь тухтай, нам гүм ресторанд дуртай бол эмэгтэй хүн аль болох том хурц гэрэл чийдэнтэй ресторанд дурладаг.
Эрэгтэйчүүд өсөхөөс идэж сурсан хоолнууддаа л дуртай байдаг. Гэтэл эмэгтэйчүүд хятад юм уу, солонгос хоол гэх мэт тухайн үед моодонд орж байгаа хоолонд дурладаг.
Эрэгтэйчүүд пиво юм уу цагаан архинд дуртай бол эмэгтэйчүүд коктейльд дуртай байдаг.
Эрэгтэй хүн хооллосны дараа зайрмаг юм уу, бялуу гэх мэт амттан идэхийг хүсдэггүй бол эмэгтэй хүний хувьд энэ нь маш чухалд тооцогдоно.
Ханамаса, Сөүл ресторан гэх мэт тодорхой мөнгө төлөөд байгаа хоолнуудаас хүссэнээрээ авч иддэг ресторанд эрэгтэйчүүд дуртай бол эмэгтэйчүүд тун дургүй байдаг.
Эрэгтэй хүн ресторанд хөгжим унягалахад дургүй байдаг бол эмэгтэй хүн тун дуртай, тэр тусмаа амьд хөгжмийг хүсдэг.
Эрэгтэй хүн амьдралын үзэл бодол, нийгмийн зиндаагаас хамааран хоолны үнийг нэг хэмжээнд барихыг эрхэмлэдэг. Гэтэл эмэгтэй хүн өнөөдөр хамгийн үнэтэй хоол, харин маргааш хамгийн хямдыг нь авах жишээтэй байнга хэлбэлздэг байна.