Аагим халуунд хөлөө норговол сайхан сэрүүцдэг

Ус
Халуунд толгойгоо сайн ажиллуулахын тулд юуны өмнө хөл, гараа сэрүүцүүлэх ёстой. Халуунаас болж цусны эргэлт өөрчлөгдсөнөөр хөл хавагнаж хавддаг. Хөлийг норгож сэрүүцүүлснээр зүрхний ачааллыг багасгаж, улмаар даралт хэвийн болно. Хөл хөнгөрөхөд толгой сийрэг болно.
Халууныг дарах хамгийн хуучин анд маань ус шүү дээ. Сэрүүцэх хамгийн хялбар арга нь гараа хүйтэн усанд норгож нойтон алчуураар хүзүү ба нүүрээ арчих юм.
Шингэн
Халуун байх тусам их шингэн уухыг эмч нар зөвлөдөг. Шингэн гэдэгт хийжүүлсэн ундаа, хийжүүлсэн ус ба савласан жимсний шүүс багтахгүй. Хийжүүлсэн уснууд нь цусан дахь нүүрсний хүчлийн хэмжээг эрс ихэсгэх тул хүн харин ч улам илүү цангадаг байна.
Савласан цэвэр ус, цай, квас зэрэг нь шингэнд багтана. Гэхдээ эднийг мөс шиг хүйтэн байдлаар ууж болохгүй. Зөвхөн хүйтэндүү л байх ёстой. Уг нь халуун байх тусам дөнгөж буцалсан усанд байхуу найруулж уувал цангаа хамгийн хурдан тайлагддаг.
Халуун үед өөх тос ихтэй хурц хоолыг ихээр идэхээс татгалз. Энэ үед хөлс улам их гардаг.
Нарны туяа
Биеэ борлотол наранд түлж моодолдог байсан цаг аль хэдийнэ өнгөрсөн. Одоо нүүр ба биеийн арьс цагаан байх тусам зөвд тооцогдож байна.
Хэрэв наранд удаан байх бол нарнаас хамгаалах тос түрхэлгүйгээр гарах хэрэггүй. Ялангуяа гадаа олон цаг зогсож худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс энэ тосыг заавал хэрэглэнэ.
Нүдний торлогоо хамгаалахын тулд нарны шил заавал зүүнэ. Нарны халуунаас хамаарч ажлаа үдээс өмнө юм уу, оройхон голдуу амжуулаарай.