Юм руу асч авирдаг хүүхэд бол оргилын эзэн

Юманд асч авирах үедээ тэд өөрийн мэдэлгүй амьдралын хичээлд суралцаж байдаг ажээ. Оргилын эзэн маань зөвхөн бизнес биш, ямар ч ажил үйлсэд эзэн байх хувь заяатай.
Юм руу асч авирах тоглоом нь хүүхдээс их зориг шаардсан хатуу ширүүн тоглоомд тооцогдоно. Хүүхэд юм руу авирах үедээ оргилд заавал гарах ёстой, гэхдээ гарах гэж мацах үедээ үе үе зогсож амьсгаа дарах ёстой. Хэрэв энд тэнд барьж татах, түшиж тулах юм байвал эргэлзэлгүй ашиглах ёстой зэрэг амьдралын олон хуульд суралцдаг байна.
Мөн өрсөлдөгчид хэр хурдан авирч байгааг хянах чадвартай болдог. Тэдний хэн нь чамтай оргил булаацалдах, хэн замдаа багтарч унахыг таньж сурдаг. Өрсөлдөөн бол хатуу ширүүн тэмцэл.
Юм руу асч авирдаг хүүхэд бол оргилын эзэн. Тэр өрсөлдөгчийг тэвчиж үл чадна. Хэрэв оргил булаалдах хэмжээний өрсөлдөгч хүүхэд гарч ирвэл түүнийг үзэн ядаж зодолддог.
Эдгээр чанарууд нь түүнийг аль ч ажил үйлсэд, ялангуяа бизнесийн салбарт амжилттай явахад нь нөлөөлдөг байна.