Хүүхэд тань хий үзэгдлээс айдаг бол

Хий үзэгдэл харсан гэж баталдаг хүмүүс бий. Тийм ч байж болно. Хий үзэгдэл байдаг ба байдаггүй тухай маргаан олон зуун жил үргэлжилж аль аль тал нь асар их баталгаа нотолгоо гаргадаг. Ингэхэд чи өөрөө хэзээ нэг цагт хий үзэгдэл харсан уу? Тэдний тухай юу ч мэдэхгүй болохоороо айдаг байж болох юм. Хэрэвхий үзэгдэл байлаа ч гэсэн хүнд ямар ч хор учруулж чадахгүй. Учир нь тэдэнд бие байхгүй. Тэгэхээр чамд яаж хор хүргэх билээ. Хэрэв чи гэртээ хий үзэгдэл олж харвал мэдээж маш их айх байх. Гэвч чамтай ийм явдал хэзээ ч учрахгүй. Яагаад гэвэл хий үзэгдэл зөвхөн үлгэрт л гардаг. Тиймээс орондоо орж хөнжлөө нөмрөөд сайхан юм бодсоор унт. Өглөө болоход чи ийм юмнаас айсандаа ичих болно.