УИХ-ын 74 гишүүн тангаргаа өргөв

Ийнхүү УИХ асуудал хэлэлцэж шийдвэрлэх боломжтой боллоо. УИХ-ын гишүүний тангаргийн утга гүн, тоймтой цөөн угийг сонгогдсон гишүүдийн хамгийн ахмад настай нь уншиж бусад нь дагалдан хэлдэг юм.
Шинэ УИХ-ын гишүүдийн тангараг өргөх ёслол өндөрлөмөгц Ерөнхийлөгч чуулганыг удирдах үүргийг хуульд заасны дагуу насаар хамгийн ахмад гишүүн, Ховд аймгийн
44 дүгээр тойргоос сонгогдсон, 63 настай Д.Дэмбэрэлд (МАХН) шилжүүлэв.
Чуулганыг удирдсан Д.Дэмбэрэл УИХ-ын 74 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын тогтоолыг батлууллаа. Тогтоолыг гишүүд нэгэн дуугаар баталсан юм.
Дараа нь халаагаа өгч байгаа УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир товч үг хэлж УИХ-ын тамгыг Д.Дэмбэрэлд хүлээлгэн өглөө. Ингээд УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх болов. Хуульд зааснаар УИХ-ын даргаар сонгуулах хүний нэрийг хамгийн олон санал авсан МАХН дэвшүүлэх ёстой байлаа. Гэхдээ УИХ-д төлөөлөлтэй болсон бусад нам, эвсэлтэй зөвшилцөх учиртай. Ийм учраас нам, эвсэл зөвшилцөх шаардпагатай байгааг МАХН-ын дарга Н.Энхбаяр санал болгосноор үдээс өмнөх чуулган завсарлав.
Монгол Улсын Их Хурлын дөрөв дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы нээлтийн төгогөлд спикерийг сонгох хуралдааныг 15.00 цагт зарлав. Товлосон цагт чуулганы танхим руу зуны наранд борогшсон төрхтэй ч цардмал цагаан зах, ажил хэрэгч зангиагаар гоёсон эрхэм гишуүд цуварч эхэллээ. Тэдний цүнхэнд УИХ-ын даргыг сонгох зөвшилцлийн хэлэлцээний үг, үсэг бий. Хоёр тал хэлэлцээний ширээнд сууж, УИХ-ын даргын нэрийг харилцан хүлээн зөвшөөрөх хуртэл нам, эвслийн дотоод байр сууриудыг гадагш мэдээлэхгүй байх даалгаврыг эрхэм гишүүд авсан гэлцэх.
ИЗБНН-ын тэргүүн С.Оюун чуулганы танхим руу дөнгөж ороод эргэхдээ хэвлэлийнхэнд хандаж Хуралдааныг 17.00 цаг хүртэл хойшлуулах хүсэлтээ манай эвсэл тавих гэж байна. Өнөөдертөө УИХ-ын даргыг сонгох тухай хэлэлцэж амжихгүй ч байж магадгүй хэмээн цагийн хуваарьт өөрчлөлт орохыг анхааруулав. Үдээс хойшхи хуралдаа-ны өмнө МАХН-ын Удирдах зөвлөл, Эх орон-Ардчилал эвслийн удирдлага баримт бичиг солилцож амжсаныг дор дэлгэрүүлье.
МАХН-ын дарга Намбарын Энхбаярын нэрийг өчигдөр УИХ-ын даргад дэвшүүлжээ. Энэ тухайгаа МАХН УИХ-ын 2004 оны сонгуульд хамгийн олон суудал авсан учир Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн нэг дэх заалтын дагуу… хэмээн Эх орон-Ардчилал эвслийн удирдлагад илгээсэн мэдэгдэлдээ МАХН-ын Удирдах зөвлөл тодотгосон байв.
Энэхүү албан бичигт МАХН 2004 оны сонгуульд хамгийн олон суудал авсан хэмээн дурдсантай Эх орон-Ардчилал эвсэл санал нийлэхгүй байна. 24, 59 дүгээр тойргийн асуудлыг шуүхээр шийдэж сонгуулийн эцсийн үр дүн гарсны дараа аль нам, эвсэл хамгийн олон суудал авсан нь тодорхой болно гэдгийг Эх орон-Ардчилал эвсэл санууллаа. Түүнчлэн сонгуулийн эцсийн үр дүн гараагүй байхад УИХ-ын 26 дугаар зүйлийн нэг дэх заалтаар УИХ-ын даргад нэр дэвшүүлэх эрх аль ч нам, эвсэлд байхгүй гэж Ардчилсан намын дарга М.Энхсайхан, Эх орон-МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат, ИЗБНН-ын тэргүүн С.Оюун нар гарын үсгээ зурсан 90 тоот албан бичгээрээ МАХН-ын Удирдах зөвлөлд ханджээ.
15 цагаас хэдэн хором өнгөрсөн хойно үдээс хойшхи хуралдаан эхлэхэд МАХН болон бусад намаас нэр дэвшсэн эрхэм гишүүд суудлаа эзэлсэн, харин Эх орон-Ардчилал эвслээс С.Оюун ганцаараа хүрэлцэн ирсэн байлаа. Эвслийн нөхөд нь УИХ-ын даргад ^.Энхбаярын нэрийг дэвшуүлсэн МАХН-ын саналыг авч хэлэлцэхээр завсарлаад эзгүй байгаа нь энэ аж. Эх орон-Ардчилал эвсэл 17.00 цаг хуртэл чөлөө хүсч буйг эрхэм гишүүн С.Оюун чуулган даргалагч Д.Дэмбэрэлд танилцуул-лаа. Д.Дэмбэрэл тэдний хүсэлтэд зөвшөөрсөн хариу өгөв. Наадмаас хойш хугацаа хангалттай байсан атал зөвшилцөөнд хүрч чадаагүй эвслийнхнийг энэ зуур зөвшилцөж амжихгүй гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын гишүун Н.Энхболд хатагтай С.Оюунд илэрхийлсэн.
Ийнхүү дахиад хоёр цагийн завтай болсон МАХН-ынхан хийх ажилгүй гиюүрсэнгүй. Тэд чуулганы танхимын үүдэнд, бараан саарал дэлгэцийн өмнө УИХ-ын гишүүний үнэмлэх, дипломат паспорт болон вэб сайтынхаа зургуудыг татуулж байлаа. УИХ-ын Тамгын газар энэ жилээс эхлэн бүх гишүүний цээж болон түүнээс том хэмжээтэй зургийг нэгдсэн журмаар авч үйлчилж байгаа аж. Эрхэм гишүүд дурангийн өмнө суугаа нэгнийгээ зангиагаа янзал, үсээ самна, тэг, ингэ гэхчлэн наргиантай үг хэлэлцэнэ.
17 цаг 15 минутад 74 гишүүн чуулганы танхимд хүрэлцэн ирж суудлаа эзлэв. УИХ-ын гишуүн Д.Идэвхтэн УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг 27-ны мягмар гаригийн 11.00 цаг хүртэл хойшлуулахыг хүссэн МАХН-ын саналыг танилцууллаа. М.Энхсайхан МАХН-ын товыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж Бид өнөөдөр гурван ч баримт бичиг солилцчихлоо. Хэлэлцэх асуудал маань хариуцлагатай учраас хоёр тал туе бүртээ зөвшилцөх шаардлагатай байна хэмээв.
Чуулган даргалагч өнөөдрийн хуралдааныг 11 цагт зарлан алхаа цохилоо.
(өнөөдөр 2004.07.27 174)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button