Хойч үеийнхэнд түүхэн сургамж болон үлдэг

Эрхэм нөхөд өө, .
Хатагтай ноёд оо,
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн дөрөв дэх хэсэг, Монгол Улсын.Их хурлын тухай хуулийн есдүгээр зүйлийг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг 2004 оны долдугаар сарын 9-ний өдөр хуралдуулж эхлэхээр товлон зарласан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч уг хэлж, Монгол Улсын Их Хурлын дөрөв дэх удаагийн сонгуулийн нэгдсэн дүн, УИХ-ын шинээр сонгогдсон 74 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэн тавьсан. Илтгэлтэй холбогдуулж УИХ-д сонгогдсон зарим гишүүн Сонгуулийн ерөнхий хорооны даргаас асуулт асууж, хариулт авсан. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу товлосон хугацаандаа эхэлсэн УИХ-ын анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаанд МАХН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд намынхаа удирдлагын шийдвэрээр оролцоогүйн улмаас шинээр сонгогдсон гишүүд Төрийн сулдэндээ тангараг өргән бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэж чадалгүй анхдугаар чуулган завсарласан билээ. Үндсэн хуульд нийцуүлэн гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх ёстой. Хуулийн адил мөрдөгдөх эрхийн акт ийнхүү хэрэгжсэнгүй зөрчигдлөө.
УИХ-ын сонгуулийн дараагаар нийгэмд бий болсон нөхцөл байдал, жагсаал, цуглаан, иргэдийн бухимдал, санал гомдол зэрэг нь УИХ-ын анхдугаар чуулганыг цаг алдалгүй зарлан хуралдуулж, аливаа маргаантай асуудлыг сэтгэлийн хөөрөл, улс төрийн турхиралгаар буе хууль зуйн дагуу шийдвэрлэх, УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд бүрэн эрхээ нэн даруй хэрэгжүүлж эхлэх бодит шаардлагыг бий болгосон билээ. Түүнчлэн энэ удаагийн сонгуулийн дүн УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн оайж хууль тогтоох дээд байгууллагаа болон Засгийн газраа байгуулах нөхцөл байдлыг бий болгосон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийх албан ёсны айлчлалын цаг хугацааны нөхцөл байдал нь УИХ-ын анхдугаар чуулганыг долдугаар сарын 9-нд зарлан хуралдуулах бас нэг шалтгаан болсон гэдгийг хэлэх ёстой. Ерөнхийлөгч нөхцөл байдалд хүлээцтэй хандахын сацуу АНУ-д албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордохын өмнө УИХ-д суудал авсан нам, эвелийн удирдлагад хандаж улс орны эрх ашгийн үүднээс хоорондоо зөвшилцаөн хийхийг уриалсан. Цаг хугацааны энэхүү тааламжтай боломжийг УИХ-д суудал авсан нам, эвелүуд зүй зохистой ашигласан байх гэж найдаж байна. Төрийн хэрэг завсар зайгүй, тасралтгүй залгамжлагдан хэрэгжих зарчим, үндэсний эв нэгдэл, нийт иргэн, упсын ашиг сонирхлын үүднээс УИХ-ын анхдугаар чуулганыг долдугаар сарын 23-ны өдөр үргэлжлүүлэн сонгогдсон гишүүд хүрэлцэн ирээгүйн улмаас хоёр дахь удаагаа тасалдав. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д суудалтай нам, эвслийн удирдлагатай уулзан ярилцеаны дагуу УИХ-ын анхдугаар чуулган ийнхүү үргэлжлэх боломжтой боллоо.
За ингээд анхдугаар чуулганыг тасалдуулсан, хүрэлцэн ирж хүлээсэн зэрэг гомдол бухимдлаа мартацгаан, архивт үлдээж, төрийн ажлаа төвшин цэгцтэй үргэлжлүүлэх нэр төртэй уүргээ хамтдаа биелүүлцгээе. Анхдугаар чуулган хоёр долоо хоногоор тасалдан завсарласан энэхүү үйл явц хойч уеийнхэнд түүхэн сургамж болон улдэг.
Анхдугаар чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлеэн үг, УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулийн нэгдсэн дүн, УИХ-ын шинээр сонгогдсон 74 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэлийг анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаанд хурэлцэн ирээгүй гишүүдэд бичгээр тараасан байгаа. Уншиж танилцсан, судалсан байх гэж найдаж байна. Одоо шинээр сонгогдсон гишүүдээс Ж.Ядамсүрэн даргын илтгэптэй холбогдуулан, асууж тодруулах зүйл байвал асууж хариулт авъя.
(өнөөдөр 2004.07.27 174)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button