Монгол улсын иргэн харь улсад ял эдэлж байна

-Өнөөдрийн байдлаар хэчнээн хүн гадаадын шоронд ял эдэлж байна вэ Танай хэлтсээс гаргасан тоо байдаг уу?
-Энэ оны эхний зургаан сарын байдлаар гаргасан судалгаа манай хэлтэст байгаа. Одоогийн байдлаар манай 22 иргэн өөр улсад ял эдэлж байна.
-Тэд ихэвчлэн ямар хэрэг үйлдсэн байдаг бол?
-Манайхан ч янз бүрийн хэрэгт холбогдох юм даа. Эдгээр хүмүүс ихэвчлэн хүн амины хэрэг үйлдсэн байдаг. Нутаг нэгтнээ хөнөөсөн нь бусад хэргээс олон гэсэн. Мэн контробанд буюу хориотой наймаа хийсэн, хар тамхи зөөвөрлөхийг завдсан гэх үндэслэлээр ял эдэлж байгаа хүмүүс ч бии.
-Хориотой гэхээр ямар наймаа хийсэн гэсэн үг вэ?
-Хууль бусаар сум худалдах гэж байгаад баривчлагдан хорих ялаар шийтгүүлсэн хүн бий.
-Мансууруулах бодис зөөвөрлөсөн хүн байгаа гэж та хэллээ. Энэ хүн аль улсад хоригдож байгаа юм бол?
-Тэр хүн зөөвөрлөөгүй юм билээ. Хамсаатан гэдэг үндэслэлээр яллагдсан гэсэн. Түүнийг Ж гэдэг БНХАУ-ын Юнань мужийн Кунмин хотын хорих газарт байгаа
-Ер нь ял эдэлж байгаа монголчуудын дээд тал нь хэдэн жилийн ял авсан байдгийг гаргасан уу?
-Хоёроос дээш жилийн ялтай хүмүүс байна лээ. Хамгийн олон жилийн ял авсан дээр ярьсан Ж 12 жил хорих ялаар шийтгүүлсэн.
-Аль улсад хамгийн олон монгол хүн хоригдож байна вэ?
-Хоригдож буй хүмүүсийн олонх нь өмнөд хөрш болон монголчууд олноор ажиллаж, амьдарч буй БНСУ-д гадаадын иргэдийг хорих Тэжон хотын шронд сууж байна. Мөн Канад, ОХУ-д цөөн тооны хүн бий.
-Харин манайд ял эдэлж буй гадаадын иргэн байдаг уу?
-БНХАУ, ОХУ, БНСУ-аас тус бүр нэг хүн Монголын хорих газарт ял эдэлж байгаа. Мэн гэмт хэрэгт сэжигтнээр татагдан мөрдөн байцаалтад байгаа гадаадын нэлээд хэдэн иргэн бий.
-Гадаадад ял эдэлж байгаа иргэдээ шилжүүлэн авч ялынх нь үлдсэн хугацааг эх оронд нь гүйцээж болдоггүй юм болов уу?
-Бид энэ талаар нэлээд хөөцөлдөж байна. БНХАУ-ын ГХЯ-ны Консулын албатай манай хэлтсээс өнгөрсөн тавдугаар сард Консулын ҮII уулзалтыг зохион байгууллаа. Энэ уулзалтыг хоёр жил завсарлаж байгаад хийсэн юм. Уулзалтын үеэр хоригдол харилцан шилжүүлэн авах тухай асуудлыг эн тэргүүнд тавьж хоёр тал уг асуудалд нааштай хандахаар тохиролцеон. Мөн зургадугаар сарын сүүлчээр БНСУ-ын талтай уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Харамсалтай нь Иракт тус улсын иргэнийг барьцаалж хөнөөснөөс болж тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Уг нь БНСУ-д хоригдож буй монгол иргэдийн ялын үндсэн хугацааг нутагт нь эдлүүлэх тал дээр тохиролцох магадлалтай байсан.
-Хоригдож байгаа хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалах талаар танай Консулын хзлтэс болон тухайн улсад суугаа манай ЭСЯ-ны ажилтнууд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Удаан хугацаагаар хоригдож буй иргэдээ жилд нэг удаа эргэж, ар гэриинхнээс нь дамжуулсан ойр зуурын хувцас эд зүйлийг нь хүргэж өгдөг. Мэн манай хоригдлын эрх ашгийг зөрчиж байна гэсэн гомдол ирсэн тохиолдолд манай хэлтсээс зориуд зардал гарган очиж уулзах, ар гэрийнхэнтэй нь холбоо барихад туслах ажлыг тухайн улсад суугаа ЭСЯ болон манай байгууллагаас хийж байна.
-Хэдэн жилийн өмнө БНХАУ-ын нэгэн жижиг зочид буудалд гал тавьсан хэрэгт хоёр монгол иргэнийг сэжиглэн хорьсон гэдэг. Энэ асуудал юу болж байгаа вэ?
-Тэднийг Өвөр Монголын нэгэн шоронд хорьсон. Ялынх нь хугацаа дуусахад гурван жил дутуу байгаа. Үнэндээтэдуг галыгтааиагүй гэдэг юм. Энэ асуудлыг сөхөн тавьж сайтар шалгахыг хуссэн ч нааштай хариу сонсоогүй. Тавдугаар сард болсон уулзалтаар ч үүнийг ярьсан. Бид энэ хоёр хүний асуудлыг нааштайгаар шийдвэрлүүл хээр нэлээд ажиллаж байна.
-Манайхан харийн улсад нутаг нэгтнээ хөнөөх явдал цөөнгүй гардаг гэлээ. Ийм хэргийн улмаас хэдэн хүн амиа алдсан бол. Тэдний ар гэрийнхэнд ямар нэгэн тусламж, дэмжлэг үзүүлдэг үү?
-Манай 26 иргэн гадаадад амь насаа алдсан гэсэн бүртгэл манайд бий. Тэднээс хоёр нь бусдын гарт амь насаа алдсан бусад нь ямар нэгэн ослын улмаас,эсвэл
золгүйгээр нас барсан. Манай хэлтэс талийгаачдын ар гэрийхнийг олж, хэл хүргэдэг. Түүнээс гадна нас барагсадын гэр бүлийнхэнд шарил авчрахад нь туслах, задлан шинжилгээ хийлгэх тохиолдолд тухайн оронд буй Элчин сайдын яамаараа дамжуулан туслалцаа үзүүлэх ажлыг хийж байна.
-Манайхан гадаадад явахдаа амь насны болоод гэнэтийн ослын даатгалыг хийлгэдэг болов уу?
-Даатгалтай иргэд осолд орсон тохиолдолд даатгалыг нь гаргуулах талаар хөөцөлддөг. Гэвч даатгалын компани тэдний осолд орсон шалтгаан, хэний буруутай үйлдлээс бопов гэдгийгсудалжбайжхамгийн багаар бодоходхагас жилийн дараа даатгал төлөх асуудлыг шийдвэрлэдэг.
-Манай улсын ЭСЯ байхгуй оронд амьдарч буй монгол иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Монгоп Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг дэмжин туслах ажлын хүрээнд хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийн асуудлыг хамгийн ойр орны ЭСЯ-аар дамжуулан шийдвэрлэхийг зорьж буй юм. Нэгэн жишээ хэлье. Шведэд манай нэг иргэн эмнэлэгт хэвтэж байгаа. Түүнд Бельги улсад суугаа ЭСЯ-аараа дамжуулж тусламж үзүүлж байна.
-Хамгийн сүүлд манай иргэд холбогдсон хэрэг хэзээ гарав?
-БНСУ-д хоёр монгол хүн хоорондоо зодолдож нэг нь нөгөөгөө хутгалсан, мэн манай нэг иргэнийг Вьетнам улсын иргэн хутгалж гэмтээсэн гэсэн мэдээлэл уржигдар бидэнд ирээд байна.
(өнөөдөр 2004.07.27 174)