Шинэ хурлын хамгийн, хамгийн

Ширээнээсээ бууж, ширдэгнээсээ сэгсрэгдэх тун дургүй сууцгаана. МАХН-ын дарга нарын царай барайжээ. Өрөнд унасан хужаа шиг. Н.Энхбаяр даргын наадмын хоёр хоногийн төв асарт тарч-лан, зовон, барайн, минчийн өнгөрөөсөн хоёр өдрийн байдлаас өөрчлөгдсөн дүр төрх алга.
Анхдугаар чуулганыг бой-котлож байгаад зохиомлоор маргаан үүсгэсэн хоёр тойр-гоо цэрэг цагдаагийн хүчээр, эрх мэдлийн далайлтаар луйвардчихна гэж тооцсон нь тиим ч амар биш бололтой. Монгол Улс хуультай шүүхтэй юм болохоор аргагүйн эрхэнд шүүхийн эцсийн шийдийг хүлээхээс өер сонголт бай-сангүй. Цагт хавчигдан анхдугаар чуулганд дуртай дургүй заларцгаав. Төрийн сүлдэндээ тангарагаа өргөц-гөөлөө, далбаанаас адис хүртлээ. Ерөнхийлөгчтэйгөө гар барьж буян хишгээс нь хүртэхийг чухалчиллаа. Тан-гараг өргөсөн 74 гишүүнээс ганц нь төрийн тэргүүнтэйгээ гар барилгүй ширэв татан эргэв. Тэр нь Хэнтийн 49 дүгээр тойргоос сонгогдсон Дашжамцын Арвин. Олон түмэн тэр дор нь Д.Арвиныг шинэ УИХ-ын хамгийн хамгийн-аар тодруулав. Д.Арвин УИХ-ын хамгийн боловс-ролгүй, хамгийн бүдүүлэг, хамгийн мэдрэмжгүй гишүүнээр нэгэн зэрэг тодров. Хамгийн боловсролгүй гэдгээ өмнөх дөрвөн жилд шилэн хананы цаана байгаа мэт нэвт шувт таниулснаа сая тангараг өргөхдөө бүрэн хэм-жээгээр баталгаажуулав. Д.Арвинтай гар барихгүй бол Ерөнхийлөгч хохирох юм гэнэ ээ. Мэн хөгийн богино бодолтой байгаа биз? Харин ямар азаар гар барьсангүй вэ? Бурхан тэнгэр зааглаж өгөх шиг боллоо. Одоо УИХ-ын чуулганы нээлтийг теле-визээр үзсэн бүх хүн хоёр зүйлд баярлаж байна. Нэг нь дутуу ч гэсэн Их Хуралтай болж гишүүд бүрэн эрхээ-хэрэгжүүлэх боломж нээгдлээ. Тэгэхгүй бол хуучин Их Хурал гэгч хууль буе хурал-даан хийж төрийг эргүүлэхээс ч холгүй дөвчигнөлөө. С.Төмөр-Очир, Ж.Бямбадорж, Н.Энхбаяр, Ц.Нямдоржтон-гууд юу ч, хэзээ ч хийж мэдэх товарищууд байна гэдэг тараа бүрэн таниуллаа. Нөгөөх нь, Д.Арвины бохир гар төрийн тэргүүний гарыг шүргэлгүй зааглагдсан нь магнай тэнийм үйл явдал. Боловсрол нимгэн хүний яриаг сонсох ч хэрэг байдаггүй юм байна. Үйл хөдлөл, үйлдэл аяг нь өөрийг нь рентгенээр нэвт харж байгаа мэт таниулаад өгчихдөг ажээ.
Хамгийн бүдүүлэг гэдэг дээр тайлбар илүүц биз. Одоо Монгол даяар, Монгол телевиз үздэг хилийн чанадад ч үүнийг л ярьж байна. Сөүлээс миний найз утасдаж байна аа. Бүр уур нь хүрчихсэн тэрээр Д.Арвин гэж ямар хөгийн амьтан бэ? Хэн түүнийг сонгодог байна гэж. Намайг загнах аястай Д.Арвины бүдүүлэг үйлдэлд би хамаатай юм шиг ээ. Бээжингийн ЭСЯ-нд ажилладаг танил маань яг нэг хүн ярьж байгаа юм шиг өмнөхийг давтаж байх юм. Бүдүүлэг гэдэг үгийг зуунги гэгч нь хэлж байсан нь ямар адилхан гээч.
Д.Арвинд ямар мэдрэмж, ухаан заяасангүй. Ерөнхийлөгчтэй гар барих алба түүнд байхгүй. Гар барихгүй ширэв татах учир байгаа юм байлгүй. Ерөнхийлөгчийн голч, зарчимч, байр суурь зарим хүнд таалагддаггүй л дээ. Тэдний нэг байж болох. Хамгийн харамсалтай нь 74 хүнээс ганцаараа цагаан хэрээ болон ялгараад өргэн олон түмэн түүнд нь дургүйцнэ, үзэн ядна гэдгийг мэдрэх сөхөөгүй байна гэдэг УИХ-ын гишүүний хувьд гутамшиг.
Аль гутамшгийг тоолж барах вэ дээ. Тийм үү?
(өдрийн сонин 2004.07.27 185)