Хууль зөрчсөн үйлдлүүд батлагдвал олсон ололт амжилтаасаа ухарсан хэрэг болно

Газар дээр нь ажиглалт хийсэн ажиглагчдын мэдээлснээр долдугаар сарын 16-ны оройн найман цагт дахин санал хураалтын товыг зарласнаас хойш 12 цаг хүрэхгүй хугацааны дараа дахин санал хураалт явагджээ. Би монголчууд оройны хэдэн цагт унтдаг болохыг мэдэхгүй боловч дахин санал хураалтын товыг Улаанбаатар хот, эсвэл Монголын нийт сонгогчдын сонорт энэ богино хугацаанд бүрэн хүргэж чадсан гэдэгт эргэлзэж байна.
Энэ нь газар дээр ажиглалт хийсэн ажиглагчдын тайланд тусгагдсан байна. Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн мэдээлснээр зургадугаар сарын 27-ны өдөр тухайн хэсгийн хороонд бүртгэгдсэн нийт сонгогчдын 70 гаруй хувь нь саналаа өгсөн бол долдугаар сарын 17-ны өдөр явагдсан дахин санал хураалтад сонгогчдын 46 орчим хувь нь оролцсон байна. Үүнээс харахад зургадугаар сарын 27-нд саналаа өгсөн сонгогчдын дөрөвний нэг орчим нь дахин санал хураалтад оролцоогүй байна.
Цаашилбал Эх орон-Ардчилал эвслийг дэмждэг сонгогчдын сонгох эрхийг системтэйгээр зөрчсөн, Эх орон-Ардчилал эвслийн ажиглагчдыг санал авах байранд орохыг зөвшөөрөөгүй, Монгол Улсын хууль хэрэг-жүүлэгч байгууллагын албан тушаалтнаар сонгогчдыг санал авах байранд нэвтрэхийг хориглуулжбайсан, МАХН-ын төлөө санал өгүүлэх зорилгоор сонгогчдод бэлэн мөнгө тараасан зэрэг зөрчил, будлианууд гарсан тухай мэдээллүүд бидэнд ирээд байна.
Хэрэв эдгээр хууль зөрчсөн үйлдлүүд үнэн болох нь батлагдвал Монгол Улс хол-богдох хууль тогтоомжийн дагуу, эмх цэгцтэй явагдаж байсан өмнөх сонгуулиудаас хуримтлуулсан туршлага, олсон ололт амжилтаасаа ухарсан хэрэг болно.
Эхний сонгуульд Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшсэн, бизнес эрхлэгч
С.Отгонбаяр тухайн хэсгийн хороонд 222 саналаар ялалт байгуулсан боловч дахин санал хураалтын дүнгээр МАХН-аас нэр дэвшигч, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа 1239 саналаар ялалт байгуулсан нь Сенатын гишүүд та бүхний сонирхлыг татаж болох юм.
Сонгуулийн зөрчил булхайг холбогдох сонгуулийн байгууллагууд ултай суурьтайгаар аль нэг талыг дэм-жилгүй шалгаж, хууль тогтоомж зөрчигсдийг Монгол Улсын хуулийн дагуу байцаан шийтгэх ёстой. Хуулийн шийдвэр тухайн санал авах байранд санал тоолох үйл яв-цаас илүү нээлттэй ил тод байдалд гарна гэдэгт найдаж байна. Сонгуулийн хэсгийн хорооны МАХН-ын гишүүд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, бие даасан ажиглагчдыг саналын хайрцаг нээх болон санал тоолох үйл явцыг чөлөөтэй ажиглахыг хориглосонд миний бие ихэд гайхаж байна.
Өөрийн улсын нэр хүнд болон Мянганы сорилын корпорациас их хэмжээний га-даад тусламжийг хүртэх шаардлага хангасан улс орны тоонд эцэслэн орох асуудал бидэнд эргэлзээ төрүүлж байгааг Монголын удирдагчид анхаарвал зохино. Монголын ард түмний чин хүсэл эрмэлзлийг үл хүндэтгэн байгуулагдсан ямар ч Засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгийн итгэл хүндэтгэлийг хүлээхгүйг анхааран соёрхоно уу. Вашингтон төдийгүй дэлхий нийт энэ бүхнийг ажиглаж байгааг Улаанбаатар анхаарах нь зүйтэй.
(өдрийн сонин 2004.07.27 185)