30-50 мянган төгрөг төлнө

Энэ нь манайд шинээр хэрэгжиж байгаа замын хөдөлгөөний дүрмийн дагуу тээврийн машиныг журмын хашаанд хийчихсэн байна гэсэн үг юм. Замын цагдаагийн газартай хамтран ажилладаг машин зөөвөрлөдөг байгууллагууд тавигдсан машиныг холбогдох газарт нь мэдэгдээд машиныг шууд журмын хашаанд хүргэдэг гэж Замын цагдаагийн газрын ажилтан хэллээ. Хэрэв зөөвөрлөх явцад таны эд хөрөнгөнд хохирол учирсан бол зөөвөрлөсөн байгууллага харуицлагыг нь хүлээх юм байна.
-Хотын төвийн хөдөлгөөний нягтрал нэлээд нэмэгдэж байна. Yүнтэй холбогдуулаад Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон юм. Энэ өөрчлөлт маань 2003 оны аравдугаар сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулаад энэ хуулийнхаа 16 дугаар зүйлийн дөрөв дэх хэсгийн зургаа дахь заалтад замын хөдөлгөөний дүрмийн онц буюу түр зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсох бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай талбайд шилжүүлнэ.
Иргэд журмын хашаанаас машинаа очиж авахдаа зөөвөрлөсний төлбөр 30-50 мянган төгрөг, хоногийн 3000 төгрөг төлөх юм байна. Энэ нь төсвийн мөнгөө амьдралдаа арай ядан хүргэж байгаа хүмүүст томоохон гарз болох нь тодорхой. Манайхан гадаадынхныг дуурайх дуртай. Тэгвэл наад зах нь захын дүүргүүдэд бөөгнөрөл үүсгэж байгаа машинуудыг журамлаж, томоохон замуудад бөөгнөрөл үүсгээгүй машиныг дүрмийн бус газар зогссон гэж торгуулийн явцыг бий болговол хэрэгтэй байгаа юм гэж жолоочид ярьж байлаа.
Манайд ачаалалтай байдаг 100 айл, баруун дөрвөн замуудад бөөгнөрсөн машинуудыг хэдийнэ цэгцлэх болсон. Гэтэл тэнд машин ачдаг байгууллагуудаас хэн нь ч байхгүй байдагт анхаарах хэрэгтэй гэж жолоочид хэлж байсан юм.
/MN-25/