Оршин суугчид бухимдаж байна

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Идэр трас компани хоёр давхар орон сууцны барилга барих гэж газрын зөвшөөрлөө өнгөрсөн оны дөрөвдүгээр сард холбогдох байгууллагуудаас нь авсан гэж тайлбарлаж байна. Харин анх Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 18, 19 дүгээр байрны оршин суугчид энэ шийдвэрийг эсэргүүцэж эрх ашгаа хамгаалах түр зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
-Одоо УБ хотын дарга Энхболдоор толгойлуулсан барилгын компаниудын баян эзэд хууль хяналтын байгууллагуудад нэгдээд хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага энэ хүмүүсийнхээ эсрэг хандаж байна.
Байрныхаа өмнө шинэ барилга барихыг эсэргүүцэж байгаа иргэд тариалан барьсан хашааг буулгаж эхэлсэн байна. Хүүхдийн тоглоомын талбай, өндөр настнуудын суудаг сүүдрэвч байрласан талбайд шинэ сууц сүндэрлэх гэж байгаад ойр орчмын оршин суугчид, иргэд ихэд бухимдаж байгаа юм байна.
Барилгын ажил хараахан эхлээгүй бөгөөд Идэр трас компанийнхан тохижилт үйлчилгээний газраа ажилчдаар барилга байгуулах талбайгаа тойруулан хашаа бариулж эхэлсэн байна. Оршин суугчид энэ хашааг нь нурааж эсэргүүцлээ илэрхийлжээ.
-Манай гүйцэтгэгчид хашааг нь барьж өгөөд, дотор нь байгаа сүүдрэвийг нь зайлуулж орчныг нь тохижуулах үүрэг өгсөн. Бид эхний өдөр ирээд барьж чадаагүй явсан. Хоёр дахь өдөр ирээд захирамж бичгээ үзүүлтэл за яахав та нар барьдгаа барьчих, бид нар дараа нь болно гэсэн. Тэгээд барьж эхлээд тав дахь өдөр энэ улсууд бүгдээрээ ярилцаад үүнийг буулгачихсан байна лээ. Бид нар харуул хамгаалалт тавьж байгаа л даа.
/MN-25/