Монголын донорын холбоо байгуулагдсаны таван жилийн ой боллоо

Ард иргэдийнхээ эрүүл энхийн тусын тулд цус, сүү, арьсаа өгдөг эрхэм донорууддаа урам хайрлаж тэдний энэхүү буянтай үйлсэд дэмжлэг үзүүлж доноруудын тоог нэмэгдүүлэх зэрэг цогц үйл ажиллагаа явуулдаг тус холбоо ойгоо тэмдэглэж хүндэт донорууддаа Монголын улаан загалмай нийгэмлэгийн Нигүүлсэнгүй үйлстэн цол, тэмдгийг гардуулсан байна.
-Манай холбоонд хүн ардынхаа эрүүл энхийн төлөө, тэдний амь насыг аврахын төлөө хүмүүнлэг энэрэнгүй сэтгэлээр олон литр цусаа, сүүгээ, арьсаа бэлэглэж байдаг жинхэнэ энэрэнгүй буянтай үйлстнүүд байдгаараа бид бахархаж байдаг. Өнөөдөр ойн арга хэмжээндээ хот, хөдөөгийн нийт ахмад хүндэт доноруудаа болон байнгын болон идэвхтэн залуу донорууддаа тус холбооны таван жилийн ойн баярын мэнд хүргэж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-1962 оноос эхэлж донорын хөдөлгөөнд оролцож сайн дураараа цусаа нийлүүлсэн. Нийт 40 л цус нийлүүлсэн. Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүндэт донор цол, тэмдэг, мөн бусад ойн медалиар шагнагдаж байсан.
Донорууд ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө өөрт байгаа эрүүл үнэт зүйлээ өвчин зовлондоо нэрвэгдсэн иргэддээ өгөх зорилготой буянтай хүмүүс байдаг байна. Олон жил донор хийж байгаа ч өдий хүртэл эрүүл мэндээрээ хохироод байгаа зүйл алга гэж эрхэм донорууд ярьж байлаа. Манай улсад 15 мянга гаруй донор байдаг бол хотын хэмжээнд 2070 донор байдаг юм. Цусаа өгдөг донорууд энэ тоон үзүүлэлтээр цөөнгүй байгаа ч бусад арьс, сүүгээ өгдөг донорууд ховорхон байдаг гэнэ.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button