Солонгосын Сунчань мужийн их сургуулийн захиралд хүндэт докторын зэрэг олгов

Боловсролын салбарт оруулж байгаа хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Солонгосын үндэсний их сургуулийн захиралд докторын зэрэг олгосон байна. Одоо Солонгос улсад манай 40 гаруй оюутан үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа. Мөн гурван багш докторын сургалтад сурч байгаа ажээ.
-Би их сургуулиас бас докторын зэргийг авч байсан. Гэхдээ өнөөдрийн үйл ажиллагаа гадаадын үндэсний их сургуулиас ирээд энэ докторын зэргийг гардан авч байгаадаа сэтгэл маш их өндөр байна.
Сунчань мужийн үндэсний их сургууль нь ХХI зууны Азийн хөгжил гэсэн төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд энэ төсөлдөө ХААИС-ийг хамруулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж боловсролын салбарт үнэтэй хөрөнгө оруулалт хийнэ гэж тэд ярьж байлаа.
/MN-25/