Товчхон

Манай улсад улсын төсвөөс болон гадны байгууллагын санхүүжилтээр энэ жил 21 аймаг, нийслэлийн 6 дүүргийн сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг нийт 308 байгууллага объектод нийт 19 тэрбум гаруй төгрөгийн урсгал их засварын ажил хийж эхлээд байна.
Богд уулын Хушийн аманд долдугаар сарын 24-ний өдрийн 14.00 цагийн үед түймэр гарчээ. Одоогоор түймэр гарсан шалтгаан тогтоогдоогүй байгаа бөгөөд Гал унтраах багийнхан богино хугацаанд түймрийг унтраасан байна.
/MN-25/