Загасчдын улсын аваргын тэмцээн болно

Зургаа дахь жилдээ зохиогдож байгаа тэмцээнд дөрвөн орны 25 орчим байгууллагын 100 гаруй тамирчид оролцох ажээ. Тэмцээний аваргыг олон улсын дүрмийн дагуу газар дээр хийгддэг скиш болон айринбергийн бай онох, холын зайн шидэлт, хоёр цагийн дотор амьд загас барих гэсэн төрлөөр багийн болон хувийн амжилтаар шалгаруулах гэнэ.
Оролцогчид барьсан загасаа шүүгчдэд тоолуулж жигнүүлсний дараа амьдаар нь усанд буцааж тавьдгаараа байгальд сөрөг нөлөө бага үзүүлдэг аж.
/Өдрийн сонин, 2004. 07.27, 185/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button