Америкийн бизнесменүүд

Америкчууд хэт цэмцгэр хувцаслалтанд дургүй, өөрт нь тохиромжтой энгийн, биед эвтэй өдөр тутмын хувцас өмсдөг. Хүмүүстэй нас, албан тушаалын ялгааг харгалзалгүй энгийн, албан бус байдлаар харьцах дуртай. Энэ байдлыг бусад орны бизнесменүүд үнэлдэг.
Америкийн бизнесменүүд амжилтанд хүрэх шунал хүсэлдээ бусдаас илүү автсан байдгаар өрнө дорноос эрс ялгардаг. Америкчууд үргэлж төлөвлөгөөтэй, системтэй ажиллаж чаддаг, ажилсаг хүмүүс.
Тэд өндөр зорилготой, идэвхтэй, байнгын өөрчлөлт шинэчлэлтээрээ бусдыг араасаа дагуулж чаддаг. Тэд аливаа гэрээ хэлэлцээр хийхдээ мэдээллийг үнэлж чаддаг. Тэдэнд таны талаархи мэдээлэл уулзалтын байвал та бүү гайх.
Америкчууд цаг сайн барьж, байнга тэмдэглэл хөтөлж, өдрийн ажлаа төлөвлөн зөвхөн хуваарийн дагуу явуулдаг. Ямар нэг асуудлыг шийдвэрлэх олон хувилбар тэдний нөөцөнд байдаг бөгөөд үргэлж шинийг эрэлхийлж, уулзалтад ирэхдээ аливааг давхар бодсон байдаг.
Тэд яриа хэлэлцээр зэрэг аливаа ажил хэрэгч харилцааны хүрээнд албан бус уур амьсгал буй болгохыг чармайж, хэт хүндэтгэл, ёсорхолыг аль болох бага хэрэглэхийг хичээдэг. Америкчууд уулзалтад шийдвэр гаргахад бүлэг, нэгжийн саналыг харгалзан үздэг.
Америк хүнтэй харилцан ойлголцоход харьцангуй амар. Азкийн бизнесменүүдийгб одвол илүү илэн далангүй, наргиан хөгжөөнт яриаг сайтар ойлгодог тул уулзалт дотно илэн далангүй явагддаг.
Америкчууд тоглож хэлсэн үгийг зөв ойлгож сайн хүлээн авдаг, илэн далангүй нөхөрсөг байдлаар уулзалтыг явуулдаг нь франц, япон, хятадуудыг бодвол гэрээ хэлэлцээрийн эцсийн шийдвэрийг гаргахад илүү чөлөөтэй, төрөл бүрийн арга зам хайж нааштайгаар шийдвэрлэхэд түлхүү анхаардаг улсууд гэж үздэг байна. Гэхдээ энэ тэднийг амар хялбар хоол гэж ойлгож болохгүй, цагтаа тулбал хэнд ч хатуу зан гаргаж чаддаг.
Америкчууд дорныхныг бодвол төлөөлөгчдийн нэгж бүрийн шийдвэрт нөлөөлж чаддаг. Тэдний төлөөлөгчдийн нэгж дундаас асуудлыг шийдвэрлэхэд оролцох эрхгүй тийм хүнийг олохгүй. Асуудалд хүн бүр анхаарч, асуудлыг шийдвэрлэхэд тэдний хувь нэмэр заавал орох ёстой гэж үздэг.
Хориглоогүй бүхнийг зөвшөөрнө гэдэг бол тэдний баримтлах зарчмуудын нэг. Тэд хуулийг яв цав биелүүлж чаддагаараа дэлхийд дээгүүрт ордог.
Тэд харьцангуй хувиа бодогч, бусдаас хараат бус, биеэ дааж ажилладаг.
Америкчууд шууд л албан бус байдлаар харьцаж эхэлдэг. Овог нэрээр чинь эхэлж дуудаж байснаа тун удалгүй хувийн амьдралыг чинь сонирхож, богино нэрээр /хоч/ чинь дуудаж эхэлнэ. Магадгүй танд энэ нь тэднийг хялбархан дөнгөчих юм шиг санагдаж магад. Гэхдээ тэд гэгэн хүн шиг сэтгэгдэл төрүүлдэг мөртөө хэнээс ч илүү сэрэмжтэй, хашир гэдгийг үргэлж сана.
Тэдний эмээдэг зүйл бол бизнесийн ази-дорно маягийн арга барил байдаг. Энэ нь тэднийг түгшүүртэй бодолд оруулахад хүргэдэг ба америкчууд тодорхойгүй мэт байдлаас эмээдэг. Гэхдээ америкчууд эрсдлээс айдаггүй, маш сайтар боловсруулсан тодорхой төлөвлөгөөтэйгөөр ялалтад хүрэхийг эрмэлздэг ба цаг тэдний хувьд ямагт мөнгө байдаг гэдгийг давтан хэлье. Тиймээс ажил хэрэгтээ шууд орох зарчмыг баримталж, шууд л хэлэлцэн тохирч гар барихыг хүсэн эртхэн ажил хэргээ амжуулахыг боддог.
Америкчууд шаргуу, байнга шинийг эрэлхийлдэг. Мухардалд ормогц түүнээс гарах янз бүрийн арга замыг сонгож хайж эхэлдэг бөгөөд төдөлгүй аль хэдийнэ түүнээс гарах арга замаа олчихсон байвал та гайхах хэрэггүй.