Италийн бизнесменүүд

Тэд уран үгтэй, түргэн зантай бөгөөд энэ нь амьдралын хэв маяг нь юм. Тэдний хувьд ердийн зүйл нь танд жүжиглэж буй мэт санагдаж магад.
Италичуудын дохио зангаа болон гарын хөдөлгөөн нь тогтворгүй, найдваргүй зангийн илрэл гэж битгий бодоорой. Ийм учир ярилцах явцдаа нүүрний болон гарын хөдөлгөөнийг хэрэглэхэд илүүдэхгүй. Заримдаа тэд таны гарыг барьж, мөрөн дээр чинь гараа тавин, цаашилбал тэвэрдэг. Уулзах болон салахдаа хацар дээр чинь үнсдэг. Энэ нь та тэдэнд таалагдсан гэсэн үг бөгөөд та хариу талархал илэрхийлээрэй.
Италичууд цаг хугацааны тухай америк болон европчуудаас арай өөр ойлголттой байдаг. Тэд хэзээ ч болзсон цагтаа ирдэггүй.
Тэд хүйтэн хөндий байдалд тун дургүй. Уулзалт, гэрээ, хэлэлцээрийн явцад 5 секундээс илүү дуугүй байхыг тэвчдэггүй.
Тэд төлбөр хийхдээ заримдаа хойрго байдгийг мартаж огт болохгүй.
Чанга, удаан, сэтгэлийн хөөрөлтэй ярьдаг ба нэг дор хэд хэдэн хүн зэрэгцэж ярих нь элбэг.
Тэд гэрээ хэлцэл хийхдээ маш найрсаг, яриа хөөрөөтэй ханддаг. Италичууд санаа бодолдоо сэтгэлийн хөдөлгөөнөөр ханддаг бол европчууд голчлон баримтанд тулгуурлан ханддаг.
Италичууд ямар нэг асуудлыг хэлэлцэхдээ их цухалдаж, хэдхэн минутын дараа гэхэд инээмсэглэж байдаг. Тэд эхлээд өндөр үнэ хэлэх боловч явцдаа буурдаг. Хэлэлцээрт оролцогч бүр үр дүнд сэтгэл хангалуун үлдэх нь чухал. Иймээс италичуудтай гэрээ хийхдээ үүнийг тоглоом мэтээр ойлгож, маш үр дүнтэй болгохыг чармайж тэдэнтэй харилцахдаа сэтгэл зүйн онцлогыг нь ойлгох хэрэгтэй.
Тэд өөрийн орны түүх соёлоороо бахархдаг тул та тэдгээрийн талаар зохих мэдлэгтэй байх нь илүүдэхгүй.
Тэдэнтэй уулзаж ярилцахдаа гэр бүл, урлаг соёл зэрэг өөр бусад зүйлийн талаар илэн далангүй ярилц. Тэд ийм энгийн байдалд дуртай.